Улирлын чанартай материал
Үндсэн

Хуримын улирлын нүүр будалт

Published: 2024.02.22 | Author: Amanda Aleljung

Таны онцгой өдөр тун удахгүй болох гэж байна уу? Танд баяр хүргэе! Хуримын бэлтгэл ажлууд баяр баяслаар дүүрэн байхаас гадна маш их ядрах үе байдаг шүү дээ. Даашинз, чимэглэл, арга хэмжээ болох газрын сонголт, нүүр будалт зэрэг нь хамгийн чухал юм. Ирж буй хуримын улиралд таныг урам зоригоор тэтгэх таван трэнд зөвлөгөөг дараах хэсэгт танилцууллаа.

Дэлгэрэнгүй

Үүлэн арьс

Сүйт бүсгүйчүүд эхлээд тослоггүй мат төрхийг илүүд үздэг байсан бол дараа нь гялбаатай арьсыг сонгох болсон. Харин энэ зуны хуримын улиралд хүн бүр мат эсвэл гялбаатай төрхийн дунд болох үүлэн арьсыг илүүд үзэж байна. Энэ бол арьс арчилгаа ба нүүр будалтыг хослуулж үзэсгэлэнт төрх үүсгэх аргачлал юм. Зөөлөн, үүл мэт хөнгөн, төрөлхийн гялбаатай, ялдам төрхийг төсөөлөөд үзээрэй. Харин энэ төрхийг дараах бүтээгдэхүүнүүдээр бүтээх боломжтой:
Novage+ хөнгөн бүтэцтэй өдрийн тос SPF30 зэрэг супер чийгшүүлэгчээр эхлээрэй.Waunt арьсыг гэрэлтүүлэх нөлөөтэй чийгшүүлэгч бэлдмэл зэрэг хөнгөн бэлдмэл хэрэглээрэй.Дараа нь дуртай BB эсвэл СС тосоо түрхээрэй. Бид Giordani Gold арьсыг төгс жигд болгох нөлөөтэй чийгшүүлэгч СС-гел эсвэл OnColour BB-тосыг зөвлөж байна. Өөгүй төгс бүрхүүл үүсгэхийн тулд багсаар тараагаарай.Хацар, дух, хамар ба эрүүндээ хуурай энгэсэг түрхэж ялдам төрх үүсгээрэй. Бид The ONE шахмал энгэсгийг зөвлөж байна.Эцэст нь Giordani Gold бэлдмэлээр баяжуулсан хацар өнгөлөгч-бронзероор хацраа өнгөлж царайгаа гэрэлтүүлээрэй.

Сувдан чимэглэл

Чамин хэрнээ анхаарал татам өнгө аясыг хуримын нүүр будалтдаа оруулахыг хүсэж байна уу? Сувд бол өнөөгийн хамгийн трэнд аксессуар юм. Хэрвээ сувд хэт анхаарал татам санагдаж байвал сувдан наалтуудыг туршаад үзээрэй. Наалтуудыг нүднийхээ орчимд эсвэл үсэндээ зүүгээрэй. Өөртөө хамгийн тохиромжтой сонголтоо хийгээрэй.
Интоорын гялбаатай уруул

Интоорын гялбаатай уруул

Хуримын нүүр будалтын бас нэгэн үзэсгэлэнтэй трэнд бол энэ жил загварын тайзыг чимж буй интоорын улаан гялбаатай уруул юм. Giordani Gold Iconic Lip Elixir уруулын шингэн будгийн тансаг интоор өнгө зэрэг чийгшүүлэгч шингэн уруулын будгийг туршаад үзээрэй. Энэхүү будаг нь өнгө ба гялбааг төгс хослуулдгаараа онцгой. Тансаг бүтэц, пигментээр баялаг өнгө, арьсыг арчлагч орцууд зэрэг нь энэхүү онцгой өдөр төрхийг тань улам үзэсгэлэнтэй болгохоос гадна хэрэглэх явцад арьсыг арчилна.

Дэлгэрэнгүй

Металлик зовхины будаг

Таны гялалзсан чанарыг илтгэх хуримын төрхийг мөрөөдөж байна уу? Тэгвэл мөрөөдлөө биелүүлээрэй! Гялалзуулагч болон металлик нь энэ жилийн хуримын төрхийн салшгүй хэсэг билээ. The ONE зовхины будгийн мөнгөн, хөх ягаан эсвэл тоорын өнгийг туршаад үзээрэй. Өөрөөрөө, хэв маягтаа үнэнч байх шиг сайхан зүйл байхгүй шүү дээ!

Дэлгэрэнгүй

Хацар өнгөлөгчийн “draping” аргачлал

Want to add a popСүйт бүсгүйн нүүр будалтдаа өнгө нэмэхийг хүсэж байна уу? Тэгвэл алдартай “draping” аргачлалыг туршаарай. Хэлбэржүүлэх будалтыг хацар өнгөлөгчөөр хийх энэхүү аргачлалын дагуу хацар өнгөлөгчөө C хэлбэрээр чамархайнаас хацрын товгор хэсэг рүү чиглүүлээд хөмсөгнийхээ дээд хэсэгт хүртэл тарааж будаарай. Илүү тод будалт хийхийн тулд пигмент өндөртэй хацар өнгөлөгч хэрэглээрэй, түүнчлэн илүү зөөлөн, төрөлхийн мэт будалт хийхийн тулд зөөлөн өнгийн хацар өнгөлөгч сонгоорой.
Хэв маягтайгаа төгс нийцэх сүйт бүсгүйн нүүр будалтаа олохын тулд дээр трэнд будалтыг туршаад үзээрэй. Таны хамгийн дурсамжит өдөр зөвхөн өөртөө онцгой гоо үзэсгэлэнгээрээ бишрүүлээрэй. Танд аз жаргал хүсье!
Бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Other categories