Үс арчилгаа
Үндсэн

Хуйх арчилгаа яагаад чухал вэ?

Published: 2023.12.20 | Author: Claire Allanson

Хуйхны асуудлаар эмийн сан орж бүтээгдэхүүн асуудаг байсан үе ард үлджээ. Өнөөдөр хүмүүс хуйхны эрүүл мэнд хэчнээн чухал гэдгийг ойлгодог болсон тул хуйх арчилгааны бүтээгдэхүүнүүд сүүлийн үеийн тренд болоод байна. Хэрвээ та үзэсгэлэнтэй үстэй болмоор байгаа бол үс арчилгааны дадалд хуйхны арчилгааг яагаад нэмэх хэрэгтэй тухай олж мэдээрэй.

Хуйхны арчилгаа = Илүү эрүүл үс

Эрүүл үстэй болох нууц хуйхнаас эхэлдгийг та мэдэх үү? Хэдийгээр та үсээ ургуулахад анхаарлаа төвлөрүүлж болох ч, хуйх бол уураг ба тосноос бүрдсэн арьс юм. Нүүрний арьстай адил тэрээр бөглөрч, хуурай эсвэл тослог болдог. Учир нь үсний булцуу илүүдэл тослог ба хэв маяг үүсгэгч бүтээгдэхүүний улмаас бөглөрөх нь түгээмэл юм. Энэ нь хагаас үс гэмтэх, хуйх хэт мэдрэг болох ба үс хугарч салаалах асуудал үүсэх шалтгаан болдог.
Duologi үс арчилгааны бүтээгдэхүүнүүд хуйхны арчилгааг нэмэгдүүлж үзэсгэлэнтэй үстэй болох үндэс суурийг тавина.

үзэх

Хуйх арчилгаа бол шинэ арьс арчилгаа

Бид нүүрэндээ бэлдмэл, тос, гуужуулагч гээд олон бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгсэн хэрнээ хуйхандаа тийм ч их анхаарал хандуулдаггүй. Арьс арчилгааны ертөнцийг харвал сүүлийн үеийн үс арчилгааны чиг хандлага хуйх арчилгаанд төвлөрөх болсон байна.
Үсээ угаас нь үзүүр хүртэл арчилгаатай байлгахын тулд арьс арчилгаанд хэрэглэгддэг ниацинамид, гиалуроны хүчил ба салицилийн хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж зөвхөн үсээ арчлаад зогсохгүй хуйхаа ч бас арчлаарай. Үр дүн нь үнэхээр гайхалтай: хагийн эсрэг үйлчилгээтэй, салицилийн хүчилтэй гуужуулагчаас эхлээд гэмтэлтэй үсийг эрчимтэй тэжээлээр хангах DUOLOGI өтгөн бүтэцтэй үсний ангижруулагч болон маскаар үсэндээ кератинтай арчилгаа хийгээрэй.

Хуйхаа хэрхэн эрүүл байлгах вэ?

Юуны түрүүнд үс арчилгааныхаа дадалд хуйхны цэвэрлэгээ, тэнцвэржүүлэлт ба тэжээлийг нэмээрэй.

Цэвэрлэгээ

Хуйхаа долоо хоногт багадаа 2 удаа цэвэрлэх нь хамгийн оновчтой. Энэ нь үсэндээ тохирсон, үснийхээ тухайн үеийн төлөв байдалд нийцсэн шампунь сонгоно гэсэн үг юм. Үс тань гэмтэлтэй, хэврэг эсвэл хагтай эсэхээс үл хамаарч Duologi шампуниудад үсний төрөл бүрийн асуудлыг шийдэх сонголтууд бий.

Чийгшүүлэлт

Арьсанд тань чийгшүүлэлт ба тэжээл хэрэгтэй байдагтай адил үсэнд ч бас эдгээр нь хэрэгтэй. Duologi ангижруулагчид үсний бүтцэд тохирсон чийгшүүлэлт ба тэжээлийг өгдөг: дундаас өтгөн үсэнд өтгөн бүтэцтэй ангижруулагч тохиромжтой бол шингэн, нарийн ширхэгтэй үсэнд хөнгөн бүтэцтэй ангижруулагч тохиромжтой.

Арчилгаа

Таны үс ба хуйханд нэмэлт арчилгаа хэрэгтэй байна уу? Үсний асуудлаас тань хамаарч үс арчилгааны үр дүнг нэмэгдүүлэх яг л нүүрний бэлдмэл, гуужуулагч адил бүтээгдэхүүнүүд байдаг. Үсний эрүүл ургалтыг дэмжиж хугаралтыг багасгагч тоник, хуйхыг нөхөн сэргээгч гуужуулагч, арзгарыг дарж, үс салаалахаас сэргийлж, гялбааг нэмэгдүүлэх усаар угаах шаардлагагүй СС-тос зэрэг бүтээгдэхүүнээс сонголтоо хийгээрэй.
Бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Other categories