Үнэртэн
Үндсэн

ЭХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ҮНЭРТНИЙ ХӨТӨЧ

Published: 2024.01.19 | Author: Oriflame

Үнэртний ертөнцөд онцгой үг хэллэг төрөл бүрээрээ байдаг. Та үнэртний хайрцаг дээрх мэдээллийг уншаад гайхширах тохиолдол байсан уу? Хэрвээ та “parfums” эсвэл “toilettes” гэсэн хэллэгийг ойлгохгүй байвал бид танд тусалъя!

дэлгэрэнгүй

Үнэртний төрөл

Eau de Cologne: энэ бол үнэртнүүдийн хамгийн хөнгөн төрөл бөгөөд үнэрт усны агууламж нь 3% байдаг. Зуны, халуун өдрүүдэд төгс тохирно.
Eau de Toilette: 3-8% үнэртний агууламжтай үнэртэй ус нь хаврын ба зуны дулаан өдрүүдэд төгс тохирно. Үнэр нь түргэн арилдаг ба сэргээх нөлөөтэй байх нь түгээмэл.
Eau de Parfum: үнэрт ус нь дээд, дунд ба суурь аялгуутай байдаг. Үс ба хувцсанд түрхэхэд төгс тохирно (эмзэг материал руу цацаж болохгүй). Сүрчгийн илүү хөнгөн төрөл нь.
Parfum: Сүрчиг бол үнэртний агууламж хамгийн өндөртэй төрөл. Тэрээр дээд, дунд ба суурь аялгуудтай ба эдгээр нь цаг хугацааны явцад бага багаар үнэртэхийн зэрэгцээ үнэр нь өөрчлөгдөж байдаг. Сүрчиг нь үнэртнүүд дунд хамгийн хүчтэй үнэртэй төрөл ба зүрхний цохилт илүү ихээр мэдрэгддэг хэсгүүдийн арьсанд түрхэх зориулалттай.

Үнэрийн төрлүүд

Хэмнэл: Энэ бол хэд хэдэн үнэрийн аялгууд эсвэл орцуудаас бүрдсэн, хамтдаа онцгой үнэрийг бий болгодог үнэр юм.
Дээд аялгуу: Аливаа үнэртнийг анх үнэртэхэд эхлээд дээд аялгууд үнэртдэг. Тэд хялбархан ууршдаг ч хүчтэй үнэртэй байдаг.
Дунд аялгууд: Дунд эсхүл зүрхэн аялгуу нь суурь ба дээд аялгуудын дунд оршдог. Ихэнхдээ сарнай, лаванда зэрэг цэцэгсийн эсвэл ургамлын үнэртэй байдаг.
Суурь аялгуу: тус аялгуу нь үнэртний хамгийн гүн үнэртэй орц байдаг. Суурь ба дунд аялгууд нь үнэртний гол үнэрийг бүрдүүлдэг ч суурь аялгуу түрхсэнээс хойш 30 минутын дараа үнэртдэг. Заар бол маш алдартай суурь аялгуу юм.

дэлгэрэнгүй

Үнэртний төрлүүд

Цэцгийн овог: энэ төрлийн үнэртнүүд цэцгийн цоморлогийн үнэртэй байдаг. Цэцгийн овог нь жүржийн цэцэг, цээнэ, нероли ба фрезия цэцэгсийн аялгуудын холимгоос бүрддэг. Түүнчлэн цор ганц цэцгийн үнэр агуулсан үнэртэн байдаг ба үүнд жишээлбэл сарнай цэцэг ордог.
Бид зөвлөж байна: Giordani Gold Essenza Blossom үнэрт ус
Цитрусийн: Жимслэг ба сэргэг энэхүү үнэр нь эрч хүчийг нэмэгдүүлдэг онцлогтой.
Бид зөвлөж байна: Wake Up Feel Good үнэртэй ус
Дорнын: Хув бол дорнын үнэртнүүдийн суурь юм. Дулаан, чихэрлэг үнэртэй тэрээр дэлхий дээр түүхэн домог болсон орцуудын нэг билээ. Тонка шош ба ванил бол дорнын үнэртнүүдэд хамгийн түгээмэл хэрэглэгддэг орц юм. Бид санал болгож байна: All or Nothing үнэрт ус
Шиприйн: энэ төрлийн үнэр нь цитрус, лаванда ба эрчимт үнэртэй мод, царсны хөвдийн үнэрүүд хоорондын эрс тэрс аялгуунаас бүрддэг.
Бид санал болгож байна: Possess Absolute үнэрт ус
All or Nothing үнэрт ус
(40)
All or Nothing

All or Nothing үнэрт ус

ТӨГ 225,000

Possess Absolute үнэрт ус
(46)
Possess

Possess Absolute үнэрт ус

ТӨГ 190,000

Урам зоригийн хэсэг

5 төрлийн эмэгтэйлэг, цэцгийн аялгуу ба тэдний түүх
Үнэртэн
5 төрлийн эмэгтэйлэг, цэцгийн аялгуу ба тэдний түүх

Чамин бөгөөд цог жавхаатай, ялдам ба дулаан, нарийн мэдрэмжтэй ба халуухан – эмэгтэй бүр зөвхөн өөртөө онцгой эмэгтэйлэг чанарын цоморлогтой байдаг.

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль