Намар хийх хэрэгтэй 6 зүйл

Улирал өөрчлөгдөнө гэдэг нь арчилгаа бас өөрчлөгдөнө гэсэн үг. Өөрчлөлтөд бэлэн эсэхээ шалгаарай.

1. НҮҮР
Нарны илч буурч, цаг агаар сэрүүснэ гэдэг нь зуны хөнгөн бүтэцтэй бүтээгдэхүүнүүдээ илүү эрчимт бүтэцтэй бүтээгдэхүүнээр солих цаг ирлээ гэсэн үг. Чамд гел болон нүүр угаагч хөөс биш харин арьсыг цэвэрлэхийн зэрэгцээ чийгшүүлэгч тослог бүтэцтэй бүтээгдэхүүн хэрэг болно. Бид чамд NovAge нүүр цэвэрлэгч сүүн шингэнийг санал болгож байна. Тэр арьсыг гүн цэвэрлэж хамба хилэн мэт зөөлөн болгоно. Мөн намрын улиралд арьсаа бүрэн хамгаалахын тулд баялаг бүтэцтэй SPF хамгаалалттай өдрийн тос хэрэглээрэй. 

Чамд хэрэгтэй: NovAge цэвэрлэгч сүүн шингэн

2. ЗӨВХӨН НҮҮР БИШ
Чи зун далайн эрэг дээр амрахдаа нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн болон наранд биеэ борлуулсны дараах бүтээгдэхүүн хэрэглэсэн гэж бид найдаж байна. Хамгаалалтаа одоо ч бас үргэлжлүүлээрэй: чамд шүршүүрийн гуужуулагч гел, мөн арьсыг чийгшүүлж уян хатан чанарыг нь нөхөн сэргээгч биеийн лосьон хэрэг болно. 

Чамд хэрэгтэй: Body Active арьсыг зөөлрүүлэгч биеийн лосьон

3. НӨХӨН СЭРГЭЭЛТ
Намрын эхний өдрүүд бол үс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ нэг шалгаж шаардлагатай бол шинэчлэх үе юм. Хэрвээ үс чинь хуурайшсан, хэврэг болсон бол чамд маск хэрэгтэй – түүнийг долоо хоногт нэг удаа нойтон үсэнд, үзүүр хэсэгт онцгой анхаарал хандуулж хэрэглээрэй. 

Чамд хэрэгтэй: Eleo үсний маск

4. ҮНЭРТЭН
Зун цэцгийн ба жимсний аялгуутай үнэртэн зохидог бол намар тэд хэт хөнгөн үнэртдэг. Моддын ба дорнын аялгуудыг хэрэглээрэй, ялангуяа заар, хуш, амбра эсвэл зандан модны аялгууд нэн тохиромжтой.

Чамд хэрэгтэй: So Fever Her үнэрт ус

5. ЖИГД АРЬС
Чи SPF хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэсэн ч гэсэн зуны нар арьсан дээр чинь сэвх үүсгэсэн байж болзошгүй. Арьсныхаа өнгийг жигд болгохын тулд арчилгаандаа меланины нийлэгжилтийг багасгаж арьсны өнгийг жигд болгогч бүтээгдэхүүн нэмээрэй. Одоо чи өвлийг үзэсгэлэнтэй угтана гэдэгтээ итгэлтэй байж болно!

Шинжлэх ухааны сорилд хамрагдсан бүтээгдэхүүн: Optimals «Цайруулж хамгаалагч» SPF 20 хамгаалалттай арсьны өнгийг жигд болгогч өдрийн тос

6. НАМРЫН ШИНЭЧЛЭЛТ
Шинэ улирал бол гоо сайхны цүнхэндээ шинэ бүтээгдэхүүн нэмэх үе юм! Зуны тод өнгийн уруулын будгаа арай бараан дарсны эсвэл жимсний өнгөөр солиорой, мөн нүдний шингэн хүрээлэгч эсвэл харандааг бүү мартаарай. Тэд чамд энэ улирлын супер загварлаг шинэ төрхийг үүсгэхэд тусална.

Бидний сонголт: The ONE супер хар өнгийн тодруулагч-хүрээлэгч







Зурвас: Зураг: Getty Images