Мартын 8-ний баяр, нөхөрлөл, бэлгүүд!

Нөхөрлөл – энэ бол насан туршид амьдралын ямар ч нөхцөлд хэзээ ч үгүй болдоггүй сайхан мэдрэмж юм. Хайртай хүмүүсээ шалтгаантай шалтгаангүй үргэлж баярлуулж хайр халамжаа илэрхийлж байгаарай. Бидний үзэж байгаагаар Олон улсын эмэгтэйчүүдийн баяр бол тэднийг баярлуулах гайхалтай боломж юм. Дараах хэсэгт бид танд хамгийн сайн найзууддаа бэлэг сонгох хөтчийг танилцуулж байна.

Амжилттай бүсгүй
Хамгийн өөртөө итгэлтэй, тавьсан зорилгодоо хүрдэг тууштай зан чанартай найз бүсгүй тань Мартын 8-ний өдрийг түүний мэргэжлийн баяр гэж боддог. Учир нь тэр залуу насаа тэргүүлэх их сургууль, компаниудад суралцаж ажиллаж өнгөрүүлсэн ба түүнийг Лондон, Шанхай хотод бизнес семинарт байнга урьдаг. Тэр өөрийн гэсэн амжилттай бизнестэй ба түүний ойрын зорилго бол хувийн онгоцтой болох.  Найзуудынхаа дундаас хамгийн их ачаалалтай ажилладаг түүнтэй та Facebook-ээр ч харилцаж чаддаггүй, учир нь тэр үргэлж завгүй байдаг. Тиймээс түүнд бэлэг сонгохдоо эргэлзэх ч хэрэггүй: италийн тансаг хэв маягийн төлөөлөл Giordani Gold нүүр будалтын тансаг бүтээгдэхүүнүүд түүнд гарцаагүй таалагдана. 


Анчин

Амьдрал нь адал явдлаар дүүрэн энэхүү үзэсгэлэнтэй бүсгүй үргэлж шинийг эрэлхийлж байдаг. Энэ нь ч түүнд таалагддаг. Учир нь тэр насанд хүрсэн биеэ даасан хүн тул хүссэн шийдвэрээ гаргах эрхтэй. Түүний тоо томшгүй романтик болзооны тухай ээлжит удаа сонсохоосоо та залхдаг ч нууцхандаа түүнд атаархах үе танд байдаг. Мэдээж та түүнийг мөрөөдлийн ханхүүтэйгээ учраасай гэж хүсдэг. Түүнд хамгийн тохиромжтой бэлэг бол дур булаам, халуухан, мансууруулам Love Potion Secrets шинэ үнэртэн юм.




Олон нийтийн сүлжээний од
Найзууд дундаасаа хамгийн орчин үеийн энэ бүсгүй үргэлж загварын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг дагадаг. Зарим сонирхлыг нь түүнээс өөр хэн ч ойлгохгүй үе байдаг. Түүний хувьд дэлгүүр хэснэ гэдэг нь худалдааны төвөөр найзуудын хамт өдөржин явсны дараа тухтай кафед кофе уух гэсэн үг биш юм. Дэлгүүр хэснэ гэдэг нь түүний ойлголтод загвар зохион бүтээгчдийн цахим хуудас болон дэлгүүрүүдээр олон цагийн туршид хэсэх, өвөрмөц загварын цахим дэлгүүрүүдийн барааг судлах, хаана ч байхгүй хосгүй бүтээгдэхүүн хайх юм. Магадгүй тэр хэдийнээ өөрийн гэсэн гоо сайхны блогтой ба тэндээ нүүр будалт, загварын чиг хандлагын тухай бичдэг байх! Сормуусны будаг эсвэл уруулын будаг түүний сонирхлыг татахгүй ч, нүүр цэвэрлэгч төхөөрөмж түүнд хамгийн тохиромжтой бэлэг юм! Учир нь энэхүү төхөөрөмжийг Холливудын одууд хүртэл хэрэглэдэг ба хэрэглээнийүр дүн нь ч гайхалтай юм. 

Нийгмийн нэгж
Та нарын дундаас тэр хамгийн түрүүнд хүнтэй сууж хэсэгтээ л сураггүй болсон. Харин жилийн дараа тэр нэг биш бүр ихэр хүүхэдтэй болоод эргэн ирсэн. Чи найзуудтайгаа мөрөөдлийн ханхүүгээ хайж байхад, АНУ-д Бизнесийн Удирдлагын Магистрт суралцаж байхад, их хотын үетэн залуусын дунд сурвалжлагч мэргэжлээрээ танигдаж загварын үзүүлбэрийн урилгад дарагдаж байхад тэр хүүхдүүдээ асарч гэр бүлдээ анхаарал халамж тавьж байсан. Хамгийн гол нь тэр эдгээрийг хийхдээ далайн аялалд явах эсвэл загвар зохион бүтээгчийн тансаг даашинз авсантай адил таашаал мэдэрч байсан. Тиймээс түүнд халамжаа илэрхийлж ямар ч нөхцөлд өөрийгөө мартаж болохгүй гэдгийг сануулах хамгийн оновчтой бэлэг бол NovAge багц арчилгаа юм.

Зурвас: Зураг: Getty images