Нүд хүрээлэгч мэт үр дүнтэй сормуусны будгаар сормуусаа будаарай

Энгийн хэрнээ үр дүнтэй шинэ бүтээгдэхүүн болох Giordani Gold нүд хүрээлэгч мэт нөлөөтэй сормуусны будгийг танилцуулж байна. Сормуусны будгийг бид туршсан бөгөөд үр дүнг нь хуваалцаж байна.

ЯАЖ ХАРАГДДАГ ВЭ?
Giordani Gold нүд хүрээлэгч мэт нөлөөтэй сормуусны будаг үсгүй гэдгээрээ бусад энгийн сормуусны будгаас ялгарна. Үсний оронд жижиг ховилуудтай, энэ нь захын сормуус будахад хялбар мөн сормуусны угаас нь эхэлж өтгөрүүлэх боломжтой болгож байгаа юм. Нүд хүрээлэгч мэт үр дүн үүсгэнэ, ингэснээр нүд илүү том ба анхаарал татам харагдана. Өөр юу хэрэгтэй гэж?

ЯАЖ МЭДРЭГДДЭГ ВЭ?
Сормуусны будгийн түрхэгчийг бүхэлд нь хөнгөн цагаанаар хийсэн. Анх хараад сормуус будаж чадна гэдэгт нь эргэлзэж байсан боловч миний буруу байсан. Түрхэгч нь будгийг бөөгнөрүүлэхгүй жигд түрхэлтээр хангаж, давхарлаж будахад хялбар байсан.

ДОТОР НЬ ЮУ БАЙГАА ВЭ?
Өтгөн хар будаг нь зөөлөн, торгомсог бүтэцтэй бөгөөд гүн хар өнгөтэй. Энэ нь сормуусыг уртасгаж, илүү өргөн ширхэгтэй ба өтгөн болгодог. Түрхэгч нь хэрхэн сормуус нэг бүрт хүрч байгаа нь мэдрэгдэж байсан.

ЗӨВЛӨГӨӨ
Аль болох сормуусны угаас эхлэн будгаа түрхэж байгаарай. Ингэснээр сормуусыг өргөж, нүдийг нээлттэй, том харагдуулдаг.

Түрхэгчийг ашигласны дараа зөөлөн давуугаар тойруулах маягаар цэвэрлээрэй. Ингэж илүүдэл будгийг арилгаснаар давхарлагдаж будагдахгүй.

 

 

Зурвас: Зураг: Oriflame