Валентины баяраар юу бэлэглэх вэ?

Хайртай хүндээ төгс тохирох бэлэг сонгох нь бодож байгаагаас хялбар зүйл шүү. Зөв асуултаа тавихад л хангалттай. Танд хэрхэн урам өгөхөө бид мэднэ!

Бүсгүй тань юу мөрөөддөг вэ?
Хайрт тань паспортны бүх хуудсаа дуусгачихаад өөр хаашаа аялахаа төлөвлөсөөр байна уу? Түүндээ дэлхийн өнцөг булан бүрийн орцуудаас (Францын нарийн мэдрэмжит замбага, Японы нэши лийр, Мексик агава жимс) урам авсан Born to Fly for Her шинэ үнэртнийг бэлэглээрэй.

Залуу чинь ямар жүжигчинд дуртай вэ?
Ямар ч Холливудын жүжигчин атаархмаар, угаалгын өрөөнийх нь тавиураар дүүрэн бүтээгдэхүүнүүд байдаг уу? Тэр Брэд Питт шиг царайлаг учир аргагүй! Эрчүүдийн арьсанд зориулсан NovAge Men иж бүрэн арчилгаа түүнд гарцаагүй таалагдана.

Бүсгүй тань үдшийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Хайртай бүсгүй тань орой бүр «The Great Gatsby» киног давтан үздэг бол Giordani Gold бөмбөлгөн хацар өнгөлөгчийн баярын хувилбарыг бэлэглээрэй. Түүнийг жазз хөгжмийн эринд аваачих болно.

Хайрт эрийн чинь хувьд юу чухал вэ?
Тэр зөвхөн эко захаас хүнсний ногоогоо худалдаж авдаг, цонхон дээрээ ногоон ургамал тарьдаг бол Love Nature зэрэг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сайшаах нь гарцаагүй.

Тэр ямар хэв маягтай вэ?
Хэрэв хайрт бүсгүй тань дэлгүүр орохдоо хүртэл нарийн бодож сонгосон загварлаг хувцас өмсдөг бол Eclat Mon Parfum үнэрт усанд анхаарлаа хандуулаарай. Хэзээд хуучиршгүй Франц эрхэмсэг хэв маяг!

Тэр юунд хамгийн дуртай вэ?
Хайрт залуу тань цэнгэлдэх хүрээлэнд дуртай багийнхаа тоглолтыг алгасалгүй үзэх дуртай юу? Бергамот жүрж болон илэгний нарийн мэдрэмжит аялгуутай Eclat Homme Sport үнэртэн түүнд яг тохирно.

Та хоёрыг юу нэгтгэдэг вэ?
Хамтдаа өнгөрүүлэх төгс амралтын өдрүүдээрээ байгальд алхаж, цэцэрлэгт хүрээлэнд цайлж, магадгүй гэртээ амттай хоол хийж иддэг үү? Тав тухтай орчин бүрдүүлдэг тайвшруулагч үнэртэнтэй «Шведийн СПА»-г бие биедээ бэлэглээрэй.

 

Зурвас: Зураг: Oriflame