Чиг хандлага: Будаагүй мэт нүүр будалтын шинэ төрх

Будаагүй мэт нүүр будалтаар бусдыг гайхуулах хэцүү. Гэсэн ч энэ чиг хандлага улирал бүр эргэн ирдэг. Энэ удаад бүх зүйл өөрчлөгдөх болно. 2019 онд будаагүй мэт нүүр будалтыг хэрхэн хийхийг ярилцъя.

БУДААГҮЙ МЭТ НҮҮР БУДАЛТЫН НУУЦ ЮУ ВЭ?
Будаагүй мэт нүүр будалтад төрөлх гоо сайхныг тодотгохуйц байгалийн зөөлөн өнгүүд болон техник ашигладаг. Энэ жил будаагүй мэт нүүр будалтын дараагийн түвшинд шилжихийг бидэнд санал болгож байна: дотоод гоо сайхандаа анхаарах. Яаж? Илүү хөдөлгөөн бага хийж, арьс арчилгааны олон үүрэгт бүтээгдэхүүн түлхүү хэрэглэж. Дүгнэж хэлбэл, сайхан харагдахын тулд толины өмнө олон цаг бүү зарцуулаарай.

ДОТООД ЕРТӨНЦ
Хэрэв та сайхан сэтгэгдэлтэй байвал амьдрахад илүү тааламжтай бөгөөд хялбар байх болно. Жижиг зүйлээс эхлээрэй: өдрийн турш ус ууж, 8-аас багагүй цаг унтаж байгаарай. Саяхан болсон зураг авалтын үеэр загвар өмсөгчдөөс яаж ийм сайхан харагддагийг нь асуусан юм. Усны тэнцвэртэй хэрэглээгээ хянахаас гадна тэд хүзүүний арьсандаа иллэг хийж, чийгшүүлж анхаарал хандуулдаг бөгөөд энэ нь нүүрний арьсыг сэргэг, гэрэлтсэн харагдуулдаг байна. Анхааралдаа аваарай!

БИТГИЙ ХҮНДРҮҮЛЭЭРЭЙ
Ажилдаа хоцрохгүйг хичээх зуур нүүр будгийн багснуудын хооронд толгой чинь эргэж байна уу? Будаагүй мэт нүүр будалтын шинэ чиг хандлага нь чамайг яарч, сандраахааргүй, олон үүрэгт бүтээгдэхүүний эрэл хайгуул юм. Жишээлбэл The ONE A-Z Hydra олон үүрэгт шингэн энгэсэг-тос SPF 30 . Чийгшүүлэлт, хөнгөн гадаргуу болон SPF хамгаалалт зэрэг нь бүтээгдэхүүний 10+ ашиг тусын хэдхэн нь юм. Дуртай сормуусны будгаараа нүдээ тодотгоход л хангалттай.

Дүгнэж хэлэхэд: будаагүй мэт нүүр будалтын шинэ чиг хандлага нь өөртөө анхаарах, өглөөд цагаа хэмнэх, олон үүрэгт бүтээгдэхүүн сонгох явдал юм. Жинхэнэ гоо үзэсгэлэн бол бидний хайртай бүх зүйл!

 

Зурвас: Зураг: Oriflame