Мөрөөдлийн жагсаалт: Очихыг хүссэн 10 газар

Та хаашаа аялахыг хүсдэг вэ? Бид таая: Парис, Милан, Лондон, Мальдивын арлууд? Байдаг л аяллын чиглэлүүдийн талаар бид бүгдийг нэвтрүүлэг болон сэтгүүл сониноос олж мэддэг: эдгээр газрууд хамгийн түрүүнд ой тоонд бууж байгаа нь ч сонин гайхалтай зүйл биш. Таны жагсаалтыг нөхөхөд бид туслах болно: аяллын гайхалтай хотуудын талаар бидний бэлдсэн нийтлэлийг уншаад, урам аван хэрэгжүүлээрэй!

Сингапур
Хэрэв та халуун цаг агаар болон хэт чийгшилтийг ажрахгүй бол, Сингапурыг зориорой: жинхэнэ утгаар амрахыг хүсвэл энэ газар төгс тохирно. Тайван хэмнэл, ойлгомжтой чиглүүлэг, гарын цагаа тохируулж болом цагаа ягштал барьдаг тээвэр – энд танд гэртээ байгаа мэт тухтай байх болно. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг чухам энд л бий: 74 гектар газар үргэлжлэх нуга, ховорт тооцогдох цэцэгс ба ургамлууд, ЮНЕСКО-гийн хамгаалалтад орсон нүд гялбам нуурууд. Эндхийн оршин суугчид 10 төрлийн шашинтай ба олон үзүүштэй сүм дугантай. Ядаж нэгийг нь үзээрэй гэж бид зөвлөж байна, жишээ нь Сингапурын хамгийн томд тооцогдох буддын сүм болох Конг-Мэн-Сан-Кар-Си-г. Мөн далайн эрэг дээр ч бас очин, нутгийн хоол амсахдаа хятад хороолол эсвэл дурын худалдааны төвийн хоолны газрыг зориорой.

Кипр
Тэнгис далай болон зөөлөн уур амьсгалтай халуун орныг эрэлхийлж байна уу? Киприйн далайн эргийн дагуух усан шумбалтын хөтөлбөрийг сонгоорой: эндхийн зуны улирал тэвчихийн аргагүй халуун болдог бол харин намар ба хаврын улирал яг тохирсон цаг агаартай байдаг. Дөлгөөн Ларнака, шөнийн доргио клубуудтай Айа-Напа, тухтай бас хот газрын сайхныг харж болох Лимассол - таны дур хүсэлд тохирох болон хэрэгцээнд нийцэх хотыг сонгоорой. Кипрт юу хийж болох вэ? Хөгшин хотын гудмаар зугаалах, маш цэвэр тунгалаг далайд хөгжин баярлах, барилга байгууламжийн үзэмжийг шагшин харах, эртний булшнуудын малтлага хийх зэрэг. Омодосын зориорой гэж зөвлөе: уулан дээр орших энэ нутаг нь өөрийн дарсаараа алдартай. Чухам энд 2016 онд Орифлэймийн Алтан Олон Улсын хурал зохиогдож байсан.

Пальма-де-Майорка
Хаан мэт амраарай! Энэ жил дэлхийн хэмжээний шоу-бизнесийн одод болон Испанийн хааны гэр бүлээс гадна Орифлэймийн хамгийн шилдэг лидерүүд Майоркад зохиогдох Алтан Олон Улсын Хурал -2019 оролцон, энд цагийг зугаатай өнгөрүүлэх болно. “Заавал хийх” жагсаалт: хүрхрээ болон La Reserva хүрээлэнгээр зорьж, халуун орны ан амьтныг харах, Форменторын малгай дээр “ээжээ, би дугтуйны нүүрэн дээр гарч байна!” зураг авахуулах, мөн Испанийн орчин үеийн урлагийн бүх музейг үзэх.

Стокгольм
14 арлыг 57 гүүрээр холбосон Шведийн нийслэл Стокгольм бол архитектураас тасралтгүй хүртэх гоо зүйн таашаал, Скандинавын цар хүрээ ба их хотын хэмнэлийн чамин хослол юм. Хуучин хотоор зугаалж, Ericcson Globe барилгын панорам маягийн цахилгаан шатанд сууж, Nobel Museum-ээр зочлоорой. Идэвхтэй байдалд дурлагсад каяк түрээслэн, Маларен нуурын бүх арлуудыг судалж болно. Стокгольмд хамгийн олон тооны уран зургийн галлерей байдаг бөгөөд та дуртайгаа сонгон зочлоорой. Гэхдээ хэрэв танд хангалттай цаг байхгүй бол хамгийн том Moderna Museet-с нь эхлэхийг зөвлөж байна. Хэрэв та өлсөж байгаа бол дурын гудамжны хоолны газар луу санаа зоволтгүй гүйгээрэй. Ostermalmshallen хаалттай захад жинхэнэ Швед хоолны газрууд таныг хүлээж байх болно. 2012 онд Стокгольмд болсон Орифлэймийн Алтан Олон улсын хуралд бид Шведийн хатан хаан Силвиагийн хүндэтгэлийг хүлээсэн бөгөөд түүний амьдардаг хааны ордонтой танилцахыг санал болгож байна.

Кейптаун
Өмнөд Африкийн гол хот бөгөөд таныг хөндөгдөөгүй зэрлэг байгалиараа гайхшруулах болно. Энэ хотын төвийг хагас өдрийн дотор үзэх боломжтой учраас та унаа хөлслөн Кэйпийн арлыг бүхэлд нь тойрохыг зөвлөе: энд үзэх зүйл бишгүй! Тэгш оргилоороо алдартай Ширээн уулд авирч, Кирстенбош ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, уулын оргил болох Кэйп цэг – Найдварын оргилоос Антарктидыг харахыг хичээн, валуны арал дээр оцон шувуудтай зургаа даруулаарай. Гудамжны хоол танд таалагдахгүй л болов уу, тиймээс энд энгийн бургер болон шарсан төмс авч идэхийг зөвлөе – нутгийн хоол амтлахыг хүсвэл энгийн супермаркетыг сонгоорой.

Лос-Анджелес
Калифорни мужийн төвийн талаар бичвэл үүн шиг хоёр, бүр гурван ч нийтлэл болох байх. Ийм л олон боломж бас сэтгэгдлүүд бий – юунаас эхлэх вэ? Ойролцоогоор 120 км үргэлжлэх наран шарлагын газрууд, зуу зуун урлагийн үзэсгэлэнгүүд, кинонд дурлагсдад зориулсан алдартнуудын газрууд болон дэлхийн бүх төрлийн хоолыг идэж болох шилдэг хоолны газрууд: амралтынхаа чиглэлийг тогтоогоод нарийн төлөвлөгөө гаргаарай. Заавал үзэх: хотын хамгийн өндөр барилга Skyspace-н дээвэр дээрээс орчныг харах, хотыг бүхэлд нь харж болох гайхалтай үзэгдэх орчныг Гриффин обсерватороос үнэгүй харах, Санта-Моника наран шарлагын газраар зугаалах болон LACMA музейг үзэх.

Сидней
Нарлаг наран шарлагын газрууд, Хааны гэр бүлийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэх салаалж ургасан модод, алдартай дуурийн театр, Цэнхэр уулс гээд, Сидней хот нүд алдам билээ. Та зэрлэг байгалийнх нь сайхныг мэдрэхийг хүсэж байна уу? Feetherdale хүрээлэнгийн коала баавгайтай танилцаарай. Экстрим зүйлд дуртай юу? Тэгвэл дэлхийн хамгийн том ган гүүрнүүдийн нэг Харбор-Бриж-ээр алхаарай. Гайхамшигтай Мэнлид амарч, Бонди далайн эрэг дээр очиж үзээрэй.

Токио
Токио хотын дүүргүүдийг тус тусдаа хот гэж үзэх нь зөв байх. Хэрэв та сүм хийдүүдэд дуртай бол, жинхэнэ гейша хэрхэн амьдардгийг харахыг хүсч байвал Асакусад зочлоорой. Дэлгүүр хэсэх бол Гинза руу яваарай, харин Харажукуд таныг японы гудамжны хувцаслалт угтах болно. Эртний сүм хийд, эзэн хааны ордон, тэнгэр баганадсан барилга, үзвэрийн талбайнууд гээд та Токиод газрын зураг мөн төлөвлөгөөгүйгээр аялахад алзахгүй. Манай Очир захирал Наталья Пасичник интоорын мод цэцэглэхийг хараад ингэж хэлсэн юм: “Бид жилийн хамгийн сайхан үед энд ирлээ. Би үүнийг амьдралынхаа туршид санах болно."

Майами
Флорида мужийн гол амралт зугаалгын хэсгийн од газар бол тансаг дэлгүүрүүд, шөнийн клубууд, цасан цагаан элстэй алдарт Майами-Бич юм. Далайн эргээр хязгаарлагдах хэрэггүй. Coconut Groove гэх өнгөлөг оюутны хотхоноор зугаалж, орчин үеийн олон урлагийн музейнуудээс сонирхож, шөнийн клубийн латин хэмнэлд бүжиж, Вискайя вилла дахь эртний эдлэлийн цуглуулгыг үзээрэй. Флоридагийн хамгийн гайхалтай урлагийн газруудын нэг бол Herzog & de Meuron-ы Швейцарын архитекторууд ба дизайнеруудын бүтээсэн Перез урлагийн музей юм.

Мальта
Мальтын түүхтэй танилцах хамгийн хялбар арга бол Мдинд зочлох явдал: 300 хүн оршин суудаг энэ хот задгай тэнгэр доорх музей мэт санагдах болно. Энд алдарт “Хаан ширээний тоглоом” цувралын хэд хэдэн ангийн зургийг авсан юм. Нууцлаг зүйлийн шүтэн бишрэгч бол мегалитийн газар доорх ариун газар буюу 5000 жилийн настай газар доорх, харанхуй оршуулгын газар Хал-Сафлиениг санал болгож байна. Харин худалдан авалт хийхээр нийслэл Валетта руу явсан нь дээр. Тус хотын төв талбайг 2010 оны Алтан Олон улсын хурлын үеэр Орифлэймийн Лидерүүдийн уулзалтад зориулж тохижуулсан байсан. Манай Лидерүүд хотын зүрхэн хэсэгт хооллож, амжилтаа тэмдэглэж байсан билээ.

Зурвас: Зураг: Oriflame