1. ХАВАР ЦЭЦЭГЛЭЖ БАЙНА
Хавар өнгө будаггүй байж болно гэж үү? Гүн улбар шар ба ягаан, номин ногоон ба ногоон, шар ба усан цэнхэр өнгийн зовхины будгууд хавар-зун 2018 загварын тайзыг дүүргэсэн билээ. Чи ч бас туршаад үзээрэй! Тод өнгөнүүдийг том ээмэгтэй хослуулаад зугаалахаар гараарай!
2. ГЯЛБАА ҮҮРД
Төрхийг хөнгөн гэрэлтүүлэхээс эхлээд жинхэнэ анхаарал татам дүр төрх бүрдүүлэх хүртэл 2018 онд гялбаа нүүр будалтад гол дүрийг бүтээж байна. Гялбааг зовхины будаг, хацар өнгөлөгч, уруулын будаг, тэр байтугай гэрэлтүүлэгч болгон хэрэглэж болно. Бүр биед хүртэл түрхдэг гээч!
3. ҮНЭХЭЭР СОНИРХОЛТОЙ
Энэ жил чи нүүрэн дээрээ хүссэн зургаа зурж болно. Том нум зураарай, геометрийн хичээлээ эргэн дурсаад нүдээ бүх төрлийн хэлбэр дүрсээр хүрээлээрэй - нүүр будалт хэр өвөрмөц содон харагдана тэр зэргээр гоё. Бидний хамгийн дуртай өнгө бол The ONE нүд хүрээлэгчийн цэнхэр өнгө.
4. УЛААН ӨНГӨНИЙ ХЭМНЭЛҮҮД
Тод ягаан, гүзээлзгэнэ ба интоорын өнгөтэй уруул будалт, ягаан ба зэс өнгийн зовхины будаг эсвэл хүрээлэгчийг гялбаатай арьстай хослуулаарай – улаан өнгийн олон хэмнэлүүд загварын оргилд хэвээр байна. Илүү тансаг төрх бүрдүүлэхийн тулд The ONE Colour Impact зовхины будгийн ягаан цахирмаа өнгө, карамелийн өнгөтэй уруул хүрээлэгч зэргийг сонгоорой. Мөн нүүрний будгийн суурийг түрхэхээ бүү мартаарай. Тэрээр өнгийг улам гүн харагдуулж тогтцыг нь уртасгана. Тэсрэлт үүсгэмээр байвал сонгодог улаан өнгийг сонгоорой.
5. ЯЛДАМХАН ЦАРАЙ!
Ялдам ягаан өнгийн хацартай гэрэлтсэн эрүүл арьс – энэ бол чиний сонголт. Мэдээж спортоор хичээллэж ийм төрхтэй харагдаж болох ч, нүүрний будгаар ч түүнийг бүтээж болно. Үүнд чамд нүүрний будгийн суурь тос, гэрэлтүүлэгч ба бөмбөлгөн хацар өнгөлөгч тусална.