НАМРЫН 5 ЧИГ ХАНДЛАГА

Үл мэдэгдэм, төрөлхийн мэт харагддаг нүүр будалтын оронд тод, бараан өнгийн нүүр будалт загварын оргилд гарлаа: чавганы өнгө ба гялбааны үе ирлээ.

1. ДЭГЖИН ҮС ЗАСАЛТ
Чамд халаадаг үс буржийлгагч төхөөрөмж хэрэг болох өдөр ирлээ: Нью-Йоркоос Милан хүртэл загварын тайзууд дээр 80-аад оны дисконы хэв маягийн үс засалтаар гангарч байна. 

Энэ хэв маягийг Gucci, Lanvin, Louis Vuitton, Diane von Furstenberg брэндүүдийн загварын тайзан дээр харж болно.  


2. ГЯЛБАА 
Шинэ улиралд загварлаг харагдахад их юм шаардагдахгүй: гялалзуулагчтай зовхины будаг ба гялбаатай нүд хүрээлэгч байхад хангалттай. 

Энэ хэв маягийг Christian Dior, Peter Pilotto, Max Mara брэндүүдийн загварын тайзан дээр харж болно.

3. БАРААН УРУУЛ 
Энэ намар бид бараан өнгөнүүдээс урам авч байна – хар эсвэл чавганы өнгө. “Мат” эсвэл гялбаатай аль ч хувилбар нь байж болно. 

Энэ хэв маягийг Giambattista Valli, Burberry, Saint Laurent, Holly Fulton, Opening Ceremony брэндүүдийн загварын тайзан дээр харж болно.  

4. ГЯЛБААТАЙ УРУУЛЫН БУДАГ
Толин гялбаатай уруулын будаг анхаарал татдаг, ялангуяа ширхэг ч өөгүй цайвар өнгийн арьсан дээр гайхамшигтай харагддаг. 

Энэ хэв маягийг Mary Katrantzou, Marni, Louis Vuitton, Fenty X Puma Rodarte, Christian Dior, Marni брэндүүдийн загварын тайзан дээр харж болно.  

5. ЗАГВАР ӨМСӨГЧ ТВИГГИ ХЭВ МАЯГИЙН СОРМУУС
Хүүхэлдэйн мэт дэрвэгэр дээд ба доод сормуус – энэ бол 2016 оны намар-өвлийн улиралд заавал байх ёстой хэв маяг!

Энэ хэв маягийг Carven, Christian Dior, Nina Ricci брэндүүдийн загварын тайзан дээр харж болно.  





Зурвас: Зураг: Getty Images