Насанд хүрэгчдэд зориулсан гялбаа
«Металл» даашинз энэ хаврын гол дүрмийг зарлана: «хягзаарыг үгүй хий». Энэхүү дүрмийн нүүр будалтад авчирч буй өөрчлөлт бидэнд маш их таалагдаж байгаа. Алтлаг өнгийн уруулын будаг, үсэн дэх гялалзсан тууз, зовхин дээрх гялалзуулагч – хамгийн шилдэг, хамгийн анхаарал татам бүхнийг нэг дор хэрэглэе!
Урмын эх үүсвэр: Ashish, Prada, Giambattista Valli, Maison Margiela
Үсний гоёл чимэг
Энэ хавар үсний гоёл чимэг үсний хэв маягаас ч илүү чухал үүрэг гүйцэтгэнэ. Сэтгэл доторх гүнж болж тоглох дуртай байсан жаахан охиноо ил гаргаарай. Чи титэм өмсөж болно (энэ улирлын загвар болох нарийн мөртэй торгон даашинзтай илүү зохино) эсвэл үсээ 70-аад оны хэв маягаар цэцэг оруулан сүлжиж болно. Мөн даруухан бүсгүйчүүд зангилаа хэлбэрээр шуусан үсний хэв маяг хийж эсвэл үсээ даруулгаар гоёж болно.
Урмын эх үүсвэр: Saint Laurent, Dolce & Gabbana, Lanvin, Diane von Fustenberg
Нэг өнгийн хумс будалт
Энэ хавар хумс будалтын загвар зохион бүтээгчдийн хүлээлт харамсалтай нь хэрэгжсэнгүй. Сонгодог франц хумс будалтын шинэлэг өнгө бүхий хувилбар ба геометрийн дүрс загварын оргилд байна: манай зурагт хичээлийг үзээд бүгдийг нь өөрөө хийж сураарай!
Урмын эх үүсвэр: Mugler, Markus Lupfer and Cushnie et Ochs
Хөх дали
Хөх өнгө – энэ улирлын загварын тайзны жинхэнэ ташаарал. Бид энэ өнгийг хаа сайгүй харж байна: хувцас, аксессуар ба загвар өмсөгчдийн нүүр будалтад тэнгэрийн хөх, номин цэнхэр өнгөнүүд давамгайлж байна. Үргэлж загварын оргилд байхын тулд +++ хэмжээний нум эсвэл цэнхэр өнгийн сормуусыг зөөлөн хөх өнгийн унтлагын хувцсыг санагдуулам хүрэмтэй хостой хослуулаарай.
Урмын эх үүсвэр: Chanel, Roksanda Ilincic, Diane von Fustenberg, Missoni, Mary Katrantzou
Улаан арми
Бид Topshop Unique брэндийн загварын тайзан дээр “мат улаан” өнгийг, Oscar De La Renta брэндийн тайзан дээр хөх ягаан өнгийг, харин Burberry Prorsum брэндийн тайзнаас гал улаан өнгийг харсан. Энэ жагсаалт хязгааргүй үргэлжилнэ. Харин нүүр будалтын хувьд Nina Ricci, Jason Wu, Victoria Beckham брэндээс харвал улаан өнгийн уруул будаг эмэгтэй бүрд байх ёстой дүрмийг бүгд мөрджээ.
Урмын эх үүсвэр: Topshop Unique, Oscar De La Renta, Burbery Prorsum
Үс
Энгийн сүлжсэн үс энэ улирал хамгийн дэгжин загварын тайзан дээр анхаарлын төвд байсан. Энэ хавар үсийг маш олон төрлийн хэв маягаар (африк, франц г.м.) сүлжихээс гадна ардаа боосон сонгодог хэв маяг ч мөн загварын оргилд байна. Эдгээр хэв маягаас бидний сонголт бол сэргэг, анхаарал татам ба гэрийн нөхцөлд хийхэд хялбар мушгиа хэв маягаар сүлжсэн үсний хэв маяг юм.
Манай "Алхам алхмаар" хэсгээс энэхүү үс засалтыг хэрхэн хийх талаар мэдэж авах боломжтой.
Урмын эх үүсвэр: Louis Vuitton, Hervé Léger by Max Azria, Céline, J.W. Anderson, Public School
Natural beauty – төрөлхийн мэт гоо үзэсгэлэнБид энэхүү хэв маягийг “загвар өмсөгчийн царай” гэж нэрлэдэг – төгс өнгө, ширхэг ч өөгүй арьс, ялдам ягаан хацар ба жигд хөмсөг. Энэхүү нүүр будалтыг мөрөө ил гаргасан хувцастай, мөн суурь өнгөнүүдтэй хослуулж болно (DSquared2 брэндтэй адил).
Урмын эх үүсвэр: Michael Kors Collection, Alexander McQueen, DSquared2