Зуны загварын чиг хандлага

Гудамжны загвар – тухайн улирлын загварын чиг хандлагыг хамгийн ихээр тусгадаг. Бид загварын тайзнаас гадна болж буй үйл явдлыг анхааралтай судалсан ба энэ зун ямар чиг хандлага хамгийн түгээмэл байх тухай чамд танилцуулахад бэлэн болоод байна.

Бараан өнгийн уруулын будаг
Уличная мода 2015Улаан өнгийн уруулын будаг илүү бараан, илүү гүн, илүү анхаарал татам хүчирхэг өрсөлдөгчтэй боллоо. Ямар өнгө сонгохоо мэдэхгүй байна уу? Шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол үргэлж дарсны өнгийг сонгож байгаарай. Тэр ямар ч хувцас, нүүр будалт, арьсан дээр гоё харагддаг.


Дээрээ шууж боосон үс
Энэ үс засалт хэзээд дэгжин харагддаг. Ямар нэгэн тогтсон дүрэм байхгүй ба үсээ нягт нямбай эсвэл замбараагүй сул боож болно. Сидней хотоос Милан хот хүртэл дэгжин бүсгүйчүүд энэ үс засалтаар гангарч байна.

Өнгөлөг хумс
Анхаарал татам тод маникюр ч мөн энэ улирлын загварын чиг хандлага юм. Хамгийн хээнцэр, өвөрмөц өнгөнүүдийг зоригтойгоор хэрэглээрэй.

 
Шулуун үс
Үснийхээ хэв маягийг арай өөрөөр засахад л чи маш их өөрчлөгдсөн мэт харагдана. Дундуур нь хувааж задгай тавьсан шулуун үс 70 ба 90-ээд оныг санагдуулдаг. Энэ засалтыг хийх тун хялбар: үсээ хатаахдаа бага зэрэг татаж хатаахад хангалттай. Хамгийн гол нь инээмсэглэхээ бүү мартаарай. 
 


Зурвас: Зураг: Getty Images & Kamel Lahmadi