НЬЮ-ЙОРКИЙН ГУДАМЖНЫ ХАМГИЙН ХАЛУУХАН 5 ЗАГВАРЫН ЧИГ ХАНДЛАГА

Өнөөдөр гудамжны хэв маяг буюу стритстайл дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчдийн загварын үзүүлбэрээс огт ялгардаггүй болсон билээ. Бид Нью-Йорк хотын гудамжны загварын хаврын чиг хандлагын топ-жагсаалтыг гаргалаа: хараад хэрэгжүүлээрэй.

 

Замбараагүй шуусан үс
Энэ хэв маягийн үс засалт саяхан фитнес клубд хичээллэж дууссан мэт харагдана. Ники Хилтон болон Елена Перминова нараас суралцаарай. Халуун өдрүүдэд үсээ дэгжин хэв маягаар шуух шиг сайхан зүйл үгүй байх тэ?

 

 

Афро хэв маягаар сүлжсэн үс
Тийм ээ, энэ хэв маяг эргээд загварын оргилд гараад байна. Valentino брэнд өөрийн загварын тайзнаа энэхүү хэв маягийг үзүүлснээс хойш гудамжинд ч мөн түгээмэл үзэгдэх болсон. Харин өнөөдөр Бейонсэ, Кендал Жэннэр, Кара Дэлэвин нар хэдийнээ үсээ афро хэв маягаар сүлжих болсон ба одоо чи л үлдээд байна. Тэгэхээр бүгдээрээ 90-ээд оныг дурсъя! Шинэ бүхэн – бидний мартсан хуучин зүйл байдаг. 

 

Ягаан өнгийн уруулын будаг
Тод ягаан өнгө ямар ч арьсанд зохидог, мөн нүүрний давуу талуудыг тодруулж шүдийг хүртэл илүү цагаан харагдуулдаг – тийм л учраас ягаан өнгө хэзээд загварын оргилд билээ. Эмэгтэйлэг бөгөөд тод энэхүү өнгө хар өнгөөр хүрээлсэн нүд ба урт сормуустай гайхалтай зохидог. Хамгийн гол нь “мат” ягаан өнгө сонгох хэрэгтэйг бүү мартаарай. Эс тэгвээс чи хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. 

Чамд хэрэг болно: The ONE Colour Stylist Intense Collection 1-д-5 неон өнгийн уруулын будаг, The ONE Stylo тогтоц сайтай нүдний хүрээлэгч, The ONE Eyes Wide Open сормуусны будаг


Самнаагүй мэт үс
Түргэн хугацаанд үсээ янзлах дуртай бүсгүйчүүдэд дуулгах баяртай мэдээ: одоо таны энэ зуршил загварын шинэ чиг хандлагын эхлэл боллоо. Толийлгож самнасан үс засалт түүх болсон. Өнөөдөр орноосоо дөнгөж боссон мэт үс засалт загварын оргилд байна. Магадгүй чамд энэ хэв маягийг үүсгэх хялбар мэт санагдах байх харин бодит байдал тийм биш юм. Чамд хуурай шампунь тусална.

Бараан уруулын будаг
Уруулаа цайвар өнгөөр будахаас залхаж байна уу? Чи азтай байна: энэ улирал хар бараан өнгө түгээмэл хэрэглэгдэх болно! Их Британийн загвар өмсөгч Жордан Даннаас жишээ аваарай: дарсны өнгийн мат уруулын будаг царайгаа тодруулах хамгийн хялбар арга юм. 

Чамд тусална: Giordani Gold «Шүтээн» уруулын "мат" будаг, «HairX» шингэн үсний хуурай шампунь 










Зурвас: Зураг: Getty images