Эрчүүдэд зориулсан төгс бэлэг

Ажил дээр, амралтанд, олон нийтийн сүлжээнд чамайг маш олон хүн хүрээлж байдаг. Заримтай чи нэг л мэдэхэд маш дотно болсон байдаг ба мэдээжийн хэрэг чамд тэднийг баярлуулах, тэдэнд ямар нэгэн таатай зүйл хийх хүсэл төрнө. Зул сарын баяр ба Шинэ жил бол хамгийн сэтгэл зүрх, хайр халамжаа илчлэх гайхалтай боломж тул бид дараах хэсэгт чамд зориулж хэд хэдэн бэлгийн санаа бэлдлээ.

Спортлог залууд 
Та хоёр долоо хоногт гурван удаа фитнес дээр тааралддаг ба тэр байтугай нэг удаа хөл бөмбөг (чи хоккей сонирхдог байсан ч) үзсэн. Тэр чиний биеийн тамирын дасгалжуулагч гэсэн үг. Тэр чамайг хүндийн өргөлт хийхэд хэзээд туслахад бэлэн байдаг ба гэмтсэн тохиолдолд чадвартай физик эмч зөвлөдөг. Тэр дасгал бэлтгэл хийдэг залуусын адил нэмэлт тэжээл хэрэглэдэг байх гэхдээ «Вэлнэс Пэк – Алтан цуврал» нь түүнд төгс тохирох ач тустай, гоёмсог савлагаатай бэлэг юм.


Хамртан ажиллагч залууд
Та хоёр хамтдаа олон үдшийг өнгөрүүлсэн байх, өчигдөрхөн та хоёр маш чухал үйлчлүүлэгчид зориулж танилцуулга бэлдэж ажил дээрээ орой болтол суусан. Тэр чамд оновчтой үг хэллэг сонгоход тусалдаг бол чи түүний бизнес-төлөвлөгөө гаргахдаа хийдэг алдаануудыг нь мэддэг. Та хоёр төгс хос, үүнийг танай захирал хүртэл хурал дээр хэлдэг. Өдрийн хамгийн шилдэг цагууд болох 9-18 хүртэлх цагийг та хоёр хамтдаа маш өндөр өгөөжтэй өнгөрүүлдэг тул улирлын тайлан бүр дээр хэдийгээр хямралтай байгаа ч та хоёрын үзүүлэлт өссөөр байдаг. Харин бага зэрэг халамж хүн бүрд хэрэгтэй байдаг: Эрчүүдэд зориулсан арьс хөгшрөлтийн эсрэг нүүрний тос ба зовхины бальзамтай «North» цуглуулга нь үүнийг батлах шилдэг арга юм.


  
Онцгой залууд
Та хоёр олон нийтийн сүлжээнд танилцсан. Хэсэг хугацаанд бичилцсэний дараа та хоёрт дундын танил зөндөө байдгийг мэдээд одоог болтол яагаад тааралдаагүйгээ гайхсан. Харин дараа нь та хоёр кофе уухаар тохиролцсон. Энэ жинхэнэ болзоо байсан эсэхэд чи эргэлзэж байсан ч чамд энэ уулзалт таалагдсан ба чи түүнтэй ахин уулзахыг хүүсэн. Харин чиний санааг зовоож буй ганцхан зүйл бол түүний бага зэрэг шийдэмгий бус зан чанар нь. Хэрвээ та хоёр дахь удаагаа болзохоор шийдвэл (өөдрөг үзэлтэй байяа!) тэр чамд таалагдаж байгааг ямар нэгэн байдлаар илэрхийлээрэй. Лаврын мод ба грэйпфрут жимсний аялгуу хосолсон Oрифлэймийн эрчүүдэд зориулсан Possess үнэртэн нь түүнд авхаалжтай, зоригтой алхам хийх урмыг хайрлана.

Жинхэнэ найзад
Тэр чиний тухай бүгдийг мэддэг (чиний мартахыг хүсэж байгаа зүйлсийг хүртэл!). Чамайг сайн танихгүй хүмүүс та хоёрыг олон жил амьдарсан гэр бүлийн хосууд гэж боддог. Та хоёр нэгнийгээ үг хэлж эхлээгүй байхад л ойлгодог. Гэвч та хоёрын харилцаа романтик түүхээс ч чухал. Учир нь найз залуучууд ирсэн шигээ явдаг бол, тэр чиний амьдралын хамгийн их итгэлийг даасан, үргэлж чиний хажууд байдаг нэгэн. Ховор аялгууг агуулсан дулаан, дур булаам үнэртэн – чиний найзаа гэх чин сэтгэлийг илэрхийлэх төгс бэлэг болно.

Дэлхий дээрх хамгийн шилдэг даргад
Энэ хүнээс чиний амьдралын олон зүйл шалтгаалж байгаа гэдгийг хааяа нэг санах хэрэгтэй. Хэдийгээр чамайг ажилдаа 10 минут хоцроход тэр галзуурдаг ч, дараагийн маш чухал төслийн амжилтад чамаас маш ихээр шалтгаалж байгааг тэр ойлгодог тул тэр сахилга батын багахан зөрчлийг харахгүй өнгөрч чаддаг. Чиний халамжтай, өндөр шаардлагатай даргад бид Architect Limited Edition моддын ихэмсэг аялгуутай үнэртнийг санал болгож байна.

Цорын ганц түүндээ
Та хоёр олон жил хамт амьдарсан ч тэр одоо болтол чамайг гайхшруулж чаддаг ба чи түүнд зориулж бэлэг сонгохдоо маш удаан боддог. Манайд чамд зориулсан шийдлүүд бий. Эрчүүдэд зориулсан So Fever үнэртэй ус ба Эмэгтэйчүүдэд зориулсан So Fever үнэрт ус. Халуухан, дур булаам, мансууруулам. Яагаад гэвэл түүнд (ба өөртөө) бэлэглэж болох шилдэг бэлэг бол чи өөрөө юм.

Зурвас: Зураг: Oriflame Editorial Team