Уруул будалтын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага

Уруул будалт энэ улирлын үндсэн чиг хандлага хэвээр байна. Зуны тод өнгөнүүд намрын бүдэг өнгөөр солигдох энэ үед залуу, цоглог өнгийн уруулын будгийн оронд илүү гүн, жимслэг өнгөнүүд түгээмэл хэрэглэгдэх болно.

Жимс жимсгэнэ

Энэ жилийн намар-өвлийн загварын үзүүлбэрийг эргэн дурсвал бидний сэтгэлд тайзан дээрх загвар өмсөгчдийн тод улаан уруул болон тайзны улаан өнгийн засал чимэглэл хамгийн түрүүнд санаанд орох байх. Роксана Илинчичийн загварын үзүүлбэрийн загвар өмсөгчдийн зөөлөн ягаан хацар болон супер мат интоорын өнгийн уруул төгс зохицолтой харагдаж байсан. Харин ACNE Studios-ийн загвар зохион бүтээгчдийн үзэж байгаагаар энэ улирлын хамгийн онцгой өнгө бол интоорын өнгө юм. Уруулаа анхаарлын төвд байлгахын тулд үсээ ардаа боох хэрэгтэй.

 

Гүн, дэгжин өнгө

Гүн, эрчимтэй улаан өнгө үүсгэхийн тулд уруулын будгийг хэд хэдэн удаа давхарлаж түрхэх хэрэгтэй. Marchesa-гийн үзүүлбэр дээр дарсны өнгийг их хэмжээний гялбаагаар тодруулсан байсан – ингэснээр зөвхөн уруул тодроод зогсохгүй загвар өмсөгчдийн “чийглэг” нүд будалт ч мөн онцгой харагдаж байсан. Carolina Herrera болон Dolce & Gabbana нар ч мөн уруулын будгийг олон давхарлаж гүн өнгө үүсгэсэн ч тэд «мат» бүрхүүлийг илүүд үзсэн ба нүдийг нуман хүрээгээр тодруулсан байсан.

 


Чихэр мэт уруул

Chloe болон Topshop Unique-ийн загвар зохион бүтээгчдийн үзэж байгаагаар намрын өнгөнүүд сэргэг бөгөөд баяр хөөрөөр дүүрэн байх ёстой. Ялдам ягаан өнгийн хацар, будаагүй нүд ба арчилгаатай хөмсөг – энэ төрхийг бөөрөлзгөнийн өнгийн уруул гайхалтай харагдуулах болно. Бага зэрэг гялбаа нэмээд төрөлхийн гоо үзэсгэлэнгээрээ дур булаагаарай!

Зурвас: Зураг: Getty Images