НАЙЗДАА
Төгс аксессуар бол хувцаслалтын хэв маяг, цаг агаар, сэтгэл санааны байдлаас үл хамааран өдөр тутамд хэрэглэх боломжтой аксессуар юм. Жишээлбэл, манай сольдог унжлагуудтай ээмэг. 3 хос унжлагуудтай, 2 хос ээмэг – ээмэг тус бүрт нэг дор 2 хүртэлх унжлага нэмж зүүх боломжтой учир та өдөр бүр өөрөөр хослуулж туршаарай!
ХАЙРТДАА
Хэрэв та өндөр хэрэгцээтэй бэлэг өгвөл хэзээ ч алдахгүй. Таны хайртай эр аялах дуртай, загасанд явах дуртай эсвэл жилдээ хэд хэдэн удаа томилолтонд явдаг бол эрчүүдэд зориулсан аяны гоо сайхны цүнх зайлшгүй хэрэгцээтэй зүйл. Дотроо хоёр торон тасалгаа ба хоёр цахилгаантай тасалгаатай.
ЭГЧДЭЭ
Бэлэг олох нь нэг асуудал. Харин бэлгээ чамин боох нь тусдаа асуудал. Бэлгийн боодолд цагаа үрэх шаардлагагүй бэлгийг санал болгож байна. Жишээлбэл, энэ бэлгийн хайрцагтай малгай. Минимал загвартай, цайвар шаргал өнгөтэй малгай нь дурын хувцсан дээр тохиромжтой бөгөөд зориулалтын цагаан цонх хэсэгт бэлгийн эзэнд мэндчилгээ бичих боломжтой.
Ээж нарт энэ дулаан нөмрөг-бүтээлэг хамгийн гоё бэлэг болно. Хоёр талдаа өөр өнгөтэй учир хүссэн талаар нь ороолт эсвэл нөмрөг болгож зүүх боломжтой. Хүсвэл бүтээлэг эсвэл дэвсгэр маягаар хэрэглэсэн ч болно шүү!
АХДАА
Энэ бэлгийн савлагаатай, цахилгаантай эрэгтэй түрийвч нь сайн чанарын материалаар хийгдсэн бөгөөд хэрэглэхэд авсаархан ба эвтэйхэн. Дотроо цаасан мөнгөний тасалгаа, зоосон мөнгөний тасалгаа болон картууд хийх гурван халаастай. Ах эсвэл эрэгтэй дүүдээ бэлэглээрэй!
ААВДАА
Энгийн оймсны оронд сонирхолтой ба өнгөлөг оймсыг сонгоорой! Өвөрмөц савлагаатай цул хар ба саарал цагаан судалтай хоёр оймс хөгжилтэй, загварлаг аав нарт таалагдана.