Эрүүл үс
Хэдийгээр бид үсээ сүлжиж, сүлжсэн үсээр онцгой үс засалт хийх дуртай байдаг ч хэрвээ чиний үс эрүүл бол үсээ яаж ч зассан чи анхаарлын төвд байх болно. Би саяхан Eleo брэндийн үсний тосыг хэрэглэж үзсэн – тэр гайхалтай үнэртэй байхаас гадна үсийг толийлгож тэжээлээр хангадаг.
Төгс өнгө
Нүүрний будгийн зөв суурь гэдэг нь тогтоц сайтай төгс суурийг хэлнэ. Би олон жилийн туршид маш олон бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн ба тэр дотроос Giordani Gold «Тансаг атлас» тогтоц сайтай эрдэст суурь шингэн энгэсгийг онцолмоор байна. Энэхүү суурь шингэн энгэсэг нь Италийн Этна галт уулын эрдэс бодисоор баяжуулсан найрлагатай. Мэдээж энэхүү энгэсэг нь бусдаасаа үнээрээ ялгардаг ч, үр дүн нь үнэхээр гайхалтай юм.
"Тансаг" зэрэглэлийн нүд
Бусад гоо сайхны редакторуудтай харьцаж байхдаа бид нэг зүйлд анхаарлаа хандуулсан: бид бүгд сормуусны будаггүйгээр амьдрал байхгүй гэж үздэг! Харин сормуусаа ер бусын тансаг харагдуулахын тулд чамд сормуусыг нэгэн зэрэг уртасгах, дэрвийлгэх, өтгөрүүлэх ба өнгө оруулах будаг хэрэгтэй. Би олон брэндийн сормуусны будаг хэрэглэж үзсэн ба миний хамгийн дуртай сормуусны будаг бол – The ONE Eyes Wide Open сормуусны будаг.
Үзэсгэлэнтэй уруул
Надад эрчимтэй өнгө ба тэжээллэг найрлага хэрэгтэй үед би Giordani Gold «Шүтээн» уруулын будаг, өнгө «Шоколадтай интоор» сонгодог. Энэхүү уруулын будаг нь гоо сайхны ертөнцөд арчлах шинж чанараараа алдаршсан байгалийн гаралтай орц болох арганы тосыг агуулдаг.
Мөнхийн залуу нас
Буурцгийн соёоноос гаргаж авдаг генистеин нь арьсны гадна төрхийг нөхөн сэргээж, сайжруулах үйлчилгээтэй хүчирхэг антиоксидант шинж чанараараа өргөнөөр танигддаг. Коллагены боловсруулалтыг идэвхжүүлэх шинж чанартай тул тэрээр арьс хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдтэй тулгараад буй эмэгтэйчүүдийн дунд маш өндөр эрэлттэй байдаг. Би ч мөн эдгээр эмэгтэйчүүдийн нэг юм. Тийм учраас би арьс хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэйгээр үйлчлэхийн зэрэгцээ гоо сайхны ширээг маань тансаг савлагаагаараа чимдэг Time Reversing «SkinGenist» нөхөн сэргээгч нүүрний бэлдмэлд дуртай байдаг.