Бэлгүүд: манай редакторуудын сонголт

Бид бүгд хайртай дотны хүмүүс болон найз нөхдөдөө онцгой бэлэг өгөхийг хүсдэг. Дэлхийн өнцөг булан бүрд ажилладаг манай редакторууд Шинэ жилийн баярыг хэрхэн угтдаг, мөн хайртай дотны хүмүүстээ бэлэглэх бэлгийн сонголтынхоо тухай бидэнтэй хуваалцаж байна.

Фатима Дэлачика, Гоо сайхны редактор, Латин Америк
Та Шинэ жилийн баярыг яаж тэмдэглэх вэ?
Мехикод бид найз нөхдийн хамт Зул сарыг тэмдэглэж «Нууц Санта» тоглоом тоглодог.  Энэ тоглоомын утга бол чамд хэнээс бэлэг ирсэн нь нууц байх юм. Баяраар бид уламжлалт тамале гамбир идэж ром, жимсний шүүс болон зөгийн балаар хийдэг «пончо» нэртэй ундаа уудаг.

Та хэнд бэлэг авах вэ? Хамгийн сайн найз бүсгүй Моникадаа.

Та түүнд юу бэлэглэх вэ? Би түүнд манай тусгай цувралын цүнх ба холигч сав ба халбагыг бэлэглэнэ. Энэ бол эрүүл амьдралын хэв маягийг мөрдөгчид гайхалтай тохирох бэлэг юм: тэр холигчийг үргэлж хажуудаа авч явж хүссэн үедээ эрч хүчээ цэнэглэх боломжтой болно.

 

Сандра Марич, Гоо сайхны редактор, Баруун Европ

Подарки, выбор редакцииТа Шинэ жилийн баярыг яаж тэмдэглэх вэ? 
Стокгольм хотод бид гэр бүлээрээ Шведийн зул сарын баярын уламжлалт оройн зоогийг иддэг. Харин гурван цагт бид Шведийн уламжлт ёсоор Disney сувгаар зул сарын тоглолтыг үзэх болно.

Та хэнд бэлэг сонгох вэ? Хүүхдүүддээ.

Та тэдэнд юу бэлэглэх вэ? Манай хүүхдүүд Frozen хүүхэлдэйн киноны баатруудад үнэхээр хайртай. Тиймээс тоглоомоос гадна би тэдэнд «Frozen» 1-д-2 шампунь-ангижруулагч бэлэглэнэ.

 

 

Кирилл Куталов, Гоо сайхны редактор, ОХУ ба ТТУХН-ийн улсууд 

Подарки. Выбор редакцииТа Шинэ жилийн баярыг яаж тэмдэглэх вэ? ОХУ-д Зул сарын баярыг тийм ч өргөн тэмдэглэдэггүй. Бидний хувьд Шинэ жил хамгийн чухал баяр. Би баярыг найзуудтайгаа хамт гэртээ тэмдэглэх дуртай: бид нэгэндээ баяр хүргэдэг, бэлэг солилцдог ба шөнийн туршид үүр цайтал нэг үдэшлэгээс нөгөө рүү явдаг.

Та хэнд бэлэг сонгох вэ? Миний хувьд маш онцгой нэгэнд.

Та юу бэлэглэх вэ? Ecollagen иж бүрэн арьс арчилгааны цуглуулга – миний бодлоор энэ бол хайр халамжаа илэрхийлэх гайхалтай арга юм.

Аделина Тома, Гоо сайхны редактор, Төв Европ

Та Шинэ жилийн баярыг яаж тэмдэглэх вэ? Би Шинэ жилийн баярыг уламжлалт ёсоор тэмдэглэх дуртай. Гэвч би жил бүр баярын амралтаа дулаан оронд өнгөрүүлнэ гэж мөрөөддөг хирнээ эцэст нь баярын үдшийг гэр бүл болон найз нөхдийн хамт өнгөрүүлдэг.Подарки. Выбор редакции

Та хэнд бэлэг сонгох вэ? Уулзаагүй удсан эрэгтэй дүүдээ.

Та түүнд юу бэлэглэх вэ? Тэр үргэлж аялаж байдаг маш завгүй нэгэн. Тиймээс би түүнд гэр бүлийнхэн болон найз нөхдийг нь санагдуулах үнэртэн бэлэглэмээр байна. 



Зурвас: Зураг: Shutterstock