Зан төлөв тодорхойлох үнэртэн: эрчүүдэд зориулсан 5 үнэртэн

Нэг үнэртэн хувийн шинж чанарыг тодорхойлно гэдэг худал зүйл. Бүх нөхцөл байдалд тохирох эрчүүдэд зориулсан үнэртний цуглуулга нь зан чанарын янз бүрийн байдлыг онцолж, өдөр бүр шинэ дүр төрхийг бий болгоход тусална. Таван амт – таван төлөв. Та юу сонгох вэ?

ЭРСДЭЛТЭЙ СПОРТ
Өглөө 8 цагаас оройн 6 цаг хүртэл оффист бичиг цаастай зууралдаж, хослол өмсөн, бизнес уулзалтад оролцох нь түүний хувьд хар дарсан зүүд. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, далайн эрэг дээр амрах зэргийн оронд тэр Эльбруст авирахыг, хурдтай давхихыг, уралдааны завь сэлүүрдэхийг эсвэл шүхрээр буухыг илүүд үздэг. Түүний дотор халуун дулаан сэтгэл, зоримог шийдвэр гаргах чадвар, эрч хүч, тайван байдал нэг дор оршдог. Зориглож чадаагүйгээ зориглоод хий, харин шийдэмгий байдлаа Glacier Fire үнэртнээр дэмжээрэй: сэргэг ба модны дулаан аялгуу нь хэрэгтэй цагт тань эрч хүч бэлэглэнэ.

АДАЛ ЯВДАЛ ЭРЭЛХИЙЛЭГЧ
Түүний паспорт дэлхийн өнцөг булан бүрийн визээр дүүрэн, харин утас нь хамгийн үзэсгэлэнтэй газрууд, чиглэл ба төлөвлөгөөний скрийншотуудаар дүүрэн. Таван одтой зочид буудал ба дэн буудлууд, зэрлэг байгаль ба орчин үеийн архитектур, технологи хөгжсөн Ази ба нууцлаг Европ – тэр манай гаригийн ялгаатай зүйлүүдийг биширдэг бөгөөд хоёр хөлөөрөө тэдгээр газруудаар явахыг мөрөөддөг нэгэн.
Нэг газраа суугаад байгаа юм шиг санагдаж байна уу? Born to Fly For Him үнэртнийг туршаад үзээрэй: мексик агава жимс, франц лаванда ба японы юзу нь шинэ адал явдалд гарах хүсэл төрүүлнэ. Дурсамжаа хадгалахын тулд үнэртнээ аваад яваарай.

ОМГОЛОН ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ
Тэр юу хүсэж байгаагаа, хүссэн зүйлээ хэрхэн яаж олж болохыг маш сайн мэддэг. Арьсан хүрэм, энгийн футболка эсвэл сонгодог хослол – ямар ч хувцас түүний дотоод хүч чадал, гал цогоор дүүрэн ширүүн, сэтгэл татам харцыг дарж чадахгүй. Харц, хөнгөн инээмсэглэл – тэр дохиог андахгүй бөгөөд аюултай тоглоомонд орохдоо хэн нь ялагч болохыг мэддэг. Түүнд боломжгүй зүйл үгүй бөгөөд өөртөө итгэх итгэлийг нь сөрөн зогсох хэцүү.
Үдэшлэг, олон нийтийн арга хэмжээ ба болзоонд So Fever Together for Him үнэртнийг сонгоорой, шар дэр ба шанцны үнэрээр чимэглэсэн пименто халуун чинжүүний аялгуу нь таны өмнөөс бүгдийг хийх болно.

МИНИМАЛИЗМ БА ЭНГИЙН БАЙДАЛ
Өглөө эрт, анир чимээгүй ба хаашаа ч яараагүй. Аяга кофе, дуртай шарсан талх ба өглөөний цайн дээрх шинэ мэдээ. Шүршүүрт хүйтэн усны дуслууд бие даган урсахдаа нойр, бодол, сэтгэл хөдлөлийн үлдэгдлийг ор мөргүй урсгана. Тэр одоо хоосон цаас мэт шинэ өдрийн аливаа сорилтод бэлэн боллоо. Магадгүй энэ бол амралтын өдөр эсвэл санаа зовнилоор дүүрэн энгийн өдөр тутмын амьдрал байх. Өөрийгөө загварлаг, гэхдээ эвгүй хувцсаар хязгаарлахыг хүсэхгүй. Жинс, цагаан футболка. Хүнд үнэртэй ус уу? Өнөөдөр л биш!
Амарч байгаа өдрүүддээ сэргээгч ба анхилуун үнэрт шүршигч сонгоорой. Зөөлөн үнэр нь албан газарт ч, унаанд ч явж байсан таны эргэн тойрныхонд төвөг учруулахгүй.

ДОТООД ЭРХ ЧӨЛӨӨ
Сургууль, их сургууль, ажил, гэрлэлт, байр худалдаж авах, ач зээ нар, хөгшрөх – төлөвлөгөөт амьдрал түүний сонголт биш. Тэр зөвхөн өөрийгөө сонсдог, бусад хүмүүсийн үзэл бодлоос хамааралгүй, зөн совингоо дагаж, амьдралын замаа өөрөө зөв сонгодог. Рок од болох, гэр бүлийн бизнес эхлүүлэх, хэд хэдэн улс ба тивд амьдрах уу? Хэрвээ үүнийг үнэхээр хүсэж байгаа бол яагаад үгүй гэж.
Тогтсон журам таныг залгичихсан уу? Be the Wild Legend үнэртэнтэй хамт хязгаарыг давахыг хичээгээрэй. Энэ бол жинхэнэ эрх чөлөөний үнэр: хувны дулаан хэмнэл, халуун чинжүү ба лаванда цэцгийн үнэр таныг өдөр тутмын амьдралын саарал уур амьсгалаас гаргаж, шинэ санаа бэлэглэх болно.

Зурвас: Зураг: Oriflame