Хайрын илэрхийлэл: эмэгтэйчүүд ба эрчүүдэд өгөх шилдэг бэлгүүд

Чин сэтгэлээс өгсөн ямар ч бэлэг баяр хөөр авчирдаг: нэгэнтэйгээ учраад удаагүй хосуудын хувьд ч, хамтдаа амьдраад олон жил болсон хосуудын хувьд ч энэ байдал адилхан байдаг. Харин чи цэцэг, шоколад гэх мэт түгээмэл бэлэг өгөх сонирхолгүй байгаа бол чамд манай редактор Санна Франклины өвөрмөц санаанууд таалагдана гэж найдаж байна!

ХАМТДАА 1 ЖИЛ БОЛЖ БУЙ ХОСУУД
Эрчүүдэд. Бид бүгд хайртай дотны хүнээ эрүүл, аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Миний зөвлөх бэлэг бол Эрчүүдийн Вэлнэс Пэк. Яагаад гэвэл тус бүтээгдэхүүн нь хүний биед өдөр тутам шаардлагатай бүхий л ач тустай бодис болоод антиоксидантыг нэг дор агуулсан гайхалтай бүтээгдэхүүн юм. 

Эмэгтэйчүүдэд. Нүүр будалтын бүтээгдэхүүнд дургүй эмэгтэй гэж байхгүй байх. Гэхдээ өөр хүнд нүүр будалтын бүтээгдэхүүн сонгох нь тийм ч амар даалгавар биш юм. Харин чи хайртыгаа хэр сайн танина тэр зэргээр оновчтой сонголт хийх болно. Миний хувьд Giordani Gold.шинэчлэгдсэн цувралын чамин загвар маш их таалагдаж байгаа. 

ХАМТДАА 3 ЖИЛ БОЛЖ БУЙ ХОСУУД
Эрчүүдэд. Үнэртэн – энэ бол маш дотно бэлэг юм. Яагаад гэвэл таны бэлгийг тэр өдөр бүр хэрэглэх болно. Хэрвээ чи орчин үеийн, чамин бэлэг өгмөөр байгаа бол Eclat Homme үнэртэй усыг сонгоорой. Илүү нарийн мэдрэмжтэй бэлэг өгмөөр байгаа бол анхаарлаа Giordani Gold Notte үнэртэнд хандуулаарай.

Эмэгтэйчүүдэд. Үнэртэн нь эмэгтэйчүүдийн хувьд ч мөн маш дотно бэлэг юм. Өдөр тутам хэрэглэх үнэртэн сонгохдоо сонгодог үнэртэнд анхаарлаа хандуулаарай. Жишээ нь, жүржийн модны цэцгийн аялгуутай Giordani Gold White Original үнэрт ус.  Энэхүү тансаг, нарийн мэдрэмжтэй үнэртэн ямар ч эргэлзээгүй дээд зэргийн таашаал мэдрүүлнэ. Хэрвээ чи анхны аялгуунаасаа л танигдах үнэртэн хайж байгаа бол My Destinу халуухан үнэртнийг сонгоорой!

ХАМТДАА 5 ЖИЛ БОЛЖ БУЙ ХОСУУД
Эрчүүдэд. Үүрдийн хайраа түүнд илэрхийлмээр байвал түүнд цаг бэлэглээрэй. Магадгүй түүнд тусгай үйл явдалд зүүх чамин цаг байдаг байх, тэгвэл чи өдөр тутам хэрэглэх энгийн загвар сонгоорой. Түүний хэв маяг болон сонирхлыг нь ажиглаарай: жишээ нь, тэр металл оосорт дуртай юу, эсвэл арьсан оосор хэрэглэж байна уу? Ажиглалтаасаа санаа авч бэлгээ сонгоорой. 

Эмэгтэйчүүдэд. Гоёл чимэглэл бол олон жил хэрэглэх тансаг бэлэг юм. Гэхдээ юуны түрүүнд түүний сонирхлыг судлаад үзээрэй. Тэр ямар гоёл чимэглэл хэрэглэж байна вэ? Тэр ямар зан араншинтай вэ? Тэр аксессуаруудыг хооронд нь хольж хэрэглэдэг үү эсвэл нэг хэв маягтаа тууштай байдаг уу? Түүний төрхөд ээмэг эсвэл бөгж, аль нь илүү зохих вэ? Эдгээр асуултуудад хариулбал чи хамгийн зөв сонголт хийх болно. 

ХАМТДАА 10 ЖИЛ БОЛЖ БУЙ ХОСУУД
Эрчүүдэд. Түүнд арьсныхаа залуу төлөвийг дэмжих бүтээгдэхүүний цуглуулга бэлэглээрэй. Жишээ нь, энэ нь цэвэрлэгч бүтээгдэхүүн, зовхины тос ба чийгшүүлэгч тос байж болно. Энэ бүгд Arctic Pro Defence иж бүрдэл агуулсан North for Men цувралд бий.

Эмэгтэйчүүдэд. Эмэгтэй бүр аль болох удаан хугацаанд залуу харагдах хүсэлтэй байдаг. Түүн хайр халамжаа илэрхийлэхийн тулд иж бүрэн арьс арчилгааны өндөр үр дүнтэй бүтээгдэхүүний цуглуулга бэлэглээрэй. Гэхдээ эхлээд түүний нас болон арьсны төрөлд яг ямар бүтээгдэхүүн тохирохыг олж мэдээрэй. Энэ бол бэлгийн сонголтоо амжилттай хийхэд зайлшгүй хэрэгтэй мэдээлэл юм. 

Насан туршихынхаа хайртдаа зориулж онцгой бэлэг сонгомоор байна уу? Түүнд арьс арчилгааны SkinPro ухаалаг төхөөрөмжийг бэлэглээрэй. Хоёр төрлийн хурдтай тус төхөөрөмж нь нэгэн зэрэг арьсыг цэвэрлэх ба иллэг хийх давуу талтай. 




Зурвас: Зураг: Kristine Wreyford and Getty Images