Өглөөг таагүй угтсан бол үүнд шийдэл бий. Модны ба цитруст жимсний хэмнэлтэй сэргэг зохиомж нь түрхсэн даруй эрч хүчээр цэнэглэгдэж өдрийг хүч чадлаар дүүрэн эхлүүлэхэд тусална. Учир нь нимбэгийн аялгуу бол хормын дотор сэргээж анхаарал төвлөрлийг сайжруулах нөлөөтэй юм. Мөн энэ үнэртэн бол эрчүүдэд ч, эмэгтэйчүүдэд ч тохирдог онцлогтой.
2. Leader үнэртэй ус
Стресс, ачаалал мэдэрч байна уу? Зугаалах, амттан идэх, гүн амьсгаа авах гээд тайвшрах арга зөндөө байдаг. Харин бид чамд бас нэгэн аргыг зааж өгье: энэ бол задийн самар, хуш ба лаванда цэцгийн аялгуутай үнэртэн юм. Энэхүү үнэртнийг тайвшрах, юу ч болж байсан тайван байдлаа хадгалах хэрэгтэй үед хэрэглээрэй. Мэдээж ердийн үед ч бас хэрэглэж болно.
3. Women´s Collection Sensual Jasmine үнэртэй ус
Лаванда цэцэгтэй адил мэлрэг цэцгийн үнэр ч бас тайвшруулах нөлөөтэй, мөн өөртөө итгэх итгэл, эерэг мэдрэмж төрүүлдэг. Бидний чамд зөвлөх шилдэг үнэртэн бол мэлрэг цэцгийн үндсэн аялгуутай, мөн цагаан цэцэгс болоод цагаан заарын аялгуутай Sensual Jasmine үнэртэн юм.
4. Sublime Nature Tonka Bean үнэрт ус
Танил мэдрэмж: шийдэл олох хэрэгтэй байдаг гэвч толгойд юу ч орж ирэхгүй байна уу? Тэгвэл шанцны аялгуутай үнэртэн сонгоорой. Шанцны дулаан бөгөөд ааглаг үнэр нь сэтгэл санааны хямралын эсрэг нөлөөтэй байдаг ба тархины үйл ажиллагааг идэвхжүүлэхэд тусалдаг. Бидний сонголт бол ванил, бүйлс, шанц, карамелийн дулаан эгшигтэй тонка шош агуулсан Sublime Nature үнэртэн юм. Олон төрлөөр үнэртдэг энэхүү үнэртэн нь арьсан дээр төгс үнэртэж чиний хүсэж буй мэдрэмжийг төрүүлнэ.
5. Paradise үнэрт ус
Анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэгч бас нэгэн үнэртэн. Энэ үнэртэн сэтгэл сэргээж идэвхжүүлэгч ягаан чинжүүний аялгуутай. Үүн дээр цээнэ ба мэлрэг цэцгийн хэмнэл, мөн хуш ба заарын хэмнэлийг нэмээрэй – ингээд чиний шийдэл бэлэн боллоо!
6. Venture үнэртэй ус
Өөртөө итгэлтэй байдал, саруул ухаан ба тайван байдал – энэ мэдрэмжийг төрүүлэхэд чинжүүний гаа болон хушын хэмнэл, базилик ба задийн самрын аялгуу тусална. Сэтгэл сэргээгч үнэр нь шинэ амжилтад хүрэх урам зориг хайрлахын зэрэгцээ тайвшрал мэдрүүлнэ.