Хаврын өнгөт эмчилгээ

Саарал өдрүүд минь баяртай! The ONE 1-д-10 хумсны будгийн тусламжтай хаврын өнгөнүүдийг мэдрээрэй. Түрхэхэд хялбар, түргэн хатдаг, нэг л түрхэлтээр гүн өнгө бэлэглэдэг, тогтоц сайтай бөгөөд тод өнгийн хумсны будгуудаас сонгоод өдөр бүр өөр өнгө мэдрээрэй.

ДАВАА: бүдэг өнгө
Сонгодог загвар, ажил хэрэгч аксессуар, өдрийн тэмдэглэл. Ажилдаа явахад бэлэн. Долоо хоногийг зөөлөн, даруу өнгөтэй эхлүүлээрэй.
Манай сонголт: «Зөөлөн ягаан»


МЯГМАР: дасгал хөдөлгөөн
Өнөөдөр илүү их эрч хүч хэрэгтэй. Биеийн тамир хийж сэргээрэй. Спорт зааланд сатааруулахгүй цайвар өнгө сонгоорой.
Манай сонголт: «Балерина» 

 

OO

ЛХАГВА: завсарлага аваарай
Лхагва гариг бол долоо хоногийн дундуур амсхийхэд тохиромжтой өдөр. Найзуудтайгаа кафе ороорой. Гоёл чимэглэлтэйгээ хослох металл өнгийн хумсны будгийг сонгоорой.
Манай сонголт: «Мөнгөлөг»

ПҮРЭВ: хаврыг угтаарай
Хэрэв өнөөдөр юу өмсөхөө мэдэхгүй байвал энгийн, жигд өнгийн хэв маягаар хувцаслаад харин маникюртаа гялалзсан хумсны будгийг сонгоорой.
Манай сонголт: «Зэс»

БААСАН: дурлах цаг
Баасан гаригийн орой бол болзоонд хамгийн тохиромжтой цаг. Коктэйлийн даашинзтайгаа хослог эмэгтэйлэг өнгө сонгоорой.
Манай сонголт: «Анар»

БЯМБА: тархиа цэнэглэе

Авангард зураачийн үзэсгэлэн, кино наадам эсвэл орчин үеийн жүжиг. Таны маникюр яг л урлагийн бүтээл мэт байх ёстой. Тод тусмаа сайн!
Манай сонголт: «Ягаан болор»

НЯМ: тэнгэрт дүүлье

Өөртөө цаг гаргаж амраарай. Зөвхөн хийхийг хүссэнээ л хийж хумсан дээрх цэлмэг тэнгэрийн өнгөнөөс урам аваарай.
Манай сонголт: «Тэнгэр»

 

 

Зурвас: Зураг: Oriflame