Эрүүл мэнд бол хагийн чухал зүйл!

Шинэ жилээр хүн бүр өөртөө амлалт өгдөг. Харин бидний хувьд эрүүл мэндээс чухал зүйл байхгүй тул амлалт маань түүнтэй холбоотой байх болно. Бид эрүүл мэнддээ өөр өөрийнхөөрөө санаа тавьдаг дөрвөн найз бүсгүйдээ ямар бэлэг сонгох тухай дараах хэсэгт тайлбарлалаа.

1. Биеийн тамирын заалнаас гардаггүй бүсгүйд
Тэр зүгээр л эрүүл мэнддээ санаа тавьж байна гэдэг боловч хэрвээ чи өдөрт гүйдэг зайг нь өөрийнхөө нэг сард гүйдэг зайтай харьцуулбал чинийх яагаад ч илүү гарахгүй байх. Холын гүйлтийн уралдаанд оролцох, хүрээлэнг өдөр бүр хэд тойрох, багийн гүйлтэд оролцох – чи цахим дэлгүүрүүдийн хямдралыг судлах зуур тэр хэдийнээ энэ бүхнийг амжуулчихдаг! Ийм найз бүсгүйдээ авах бэлэг түүний эрүүл амьдралын хэв маягийн талаарх ойлголттой нийцэж тавьсан зорилгодоо хүрэхэд нь туслах ёстой. 

Өндөр үр дүнтэй дасгалд дурлагч бүсгүйд тохирох төгс бэлэг: «Байгалийн тэнцвэр» уургаар баялаг амттан.

2. Үргэлж хоолны дэглэмтэй байдаг бүсгүйд
Бид бүгдэд ийм найз бүсгүй байдаг. Заримдаа чамд тэр өөрийн тагтан дээр ургуулсан ногооны салаатнаас өөр юу ч иддэггүй, ургамлын цайнаас өөр юу ч уудаггүй мэт санагдах байх. Харин зарим өдөр чи түүний хооллох хэв маягаар даажигнаж Шинэ онд тэр өөрчлөгдөх болов уу гэж бодно. Гэвч сайтар бодоод үзвэл тэр тууштай эрүүл зөв хооллодог болохоор арьс нь залуу, мөн төгс галбиртай байгаа юм биш биз? 

Эрүүл зөв хооллолтыг дэмжигч бүсгүйд хамгийн тохиромжтой бэлэг: «Байгалийн Тэнцвэр» гүзээлзгэнийн амттай коктэйл

3. Арай хөнгөн хөдөлгөөнийг эрхэмлэгч бүсгүйд
Тэр байнга удахгүй фитнест явна гэж ярьдаг. Магадгүй тэр сарын эхээр фитнес клубд явж эхэлдэг ч тун удалгүй шантарч хаядаг. Одоогоор тэр автобуснаасаа хоёр буудлын өмнө бууж алхдаг, суугаа байдалд 30-с дээш минут өнгөрүүлдэггүй, гэрийн ажлаа аль болох эрчтэй хийдэг. Эхлэлийн хувьд энэ бол маш сайн зүйл.

Идэвхтэй амьдралыг эхлүүлэх замынхаа эхэнд буй бүсгүйд тохирох төгс бэлэг: Эмэгтэйчүүдийн Вэлнэс Пэк. Хэрэв чи ийм эрэгтэй найзтай бол Эрчүүдийн Вэлнэс Пэк сонгоорой.

4. Учраа олоогүй байгаа бүсгүйд 
Магадгүй энэ хамгийн хэцүү сонголт байх. Тэр одоогоор яг юунд дуртайгаа ойлгоогүй байгаа: эрчтэй кросс-фит үү эсвэл йог уу, Дюкан дэглэм үү эсвэл шоколадны дэглэм үү, өдөрт 10 000 алхам хийх үү эсвэл эхний ээлжид цахилгааны шатны оронд ердийн шат хэрэглэх үү? Ийм найзыгаа эрүүл амьдралын хэв маяг руу хөтлөх гайхамшигтай боломж чамд байна. Аливаа зүйл багаас эхэлдгийг бид бүгд мэднэ! Жишээ нь, түүнд Вэлнэс хоолны жорын ном бэлэглээрэй – энэ бол эрүүл амьдралын хэв маяг болон гоо үзэсгэлэнд хүрэх замыг эхлүүлх гайхалтай боломж юм. 




Зурвас: Зураг: Shutterstock, Oriflame