БЯЦХАН БЭЛГҮҮД: ЮУ БЭЛЭГЛЭХ ВЭ?
Бэлэг өөрөө гоёмсог савлагаатай бол тун сайн. Үгүй бол яах вэ? Өөрөөсөө бэлгийн хайрцагтай бэлэг хайгаарай эсвэл бэлгийн савлагаа, уут, хайрцаг наалт зэрэгт анхаарлааа хандуулаарай. Тэдний тусламжтай чи бэлгээ улам үзэмжтэй болгоно.
Өөртөө: «Тансаг» цаг, «Сонгодог алт» ээмгийн цуглуулга, «Болор шүүдэр» гоёл чимэглэлийн цуглуулга.
Хайртдаа: Ritzy цуглуулга: цаг, бүс, түрийвч эсвэл ороолт
Савлагаа: бэлгийн уут, хайрцаг, гоёл чимэглэлийн наалт, бал, хавчуурга.
Эмэгтэй дүүдээ: Love Nature нүүрний арьс арчилгааны цуглуулга.
Эмэгтэй найздаа: “Ялдам арчилгаа” тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүний олон төрлийн үнэртэй цуглуулга.
ТОМ БЭЛГҮҮД: ЮУ СОНГОХ ВЭ?
Бэлэг сонголтод хэт их цаг зав зарцуулахыг хүсэхгүй байвал энэ бол төгс сонголт. Нэр хүндтэй брэнд бүрд бьюти бокс буюу гоо сайхны хайрцаг байдаг. Бьюти боксд тухайн брэндийн төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийн загварууд ордог. Тиймээс хайрцгаа сонгохдоо үнэртэн, нүүрний эсвэл биеийн арьс арчилгаа, нүүр будалт зэрэг төрлүүдээс сонголтоо хийгээрэй.
Өөртөө, ээждээ эсвэл найздаа: Хэрвээ чи үнэхээр тансаг бэлэг бэлэглэмээр байгаа ба санхүүгийн хувьд боломжтой бол NovAge эсвэл Ecobeauty цуглуулгуудыг сонгоорой. Иж бүрэн арчилгааны зургаан бүтээгдэхүүний иж бүрдэл нь цагаан хайрцагтай (Ecobeauty – цаасан ууттай) тул гацуур модны доор гайхалтай харагдах болно.
ЯМАР Ч ТӨСӨВТ ТОРХИОХ БЭЛГҮҮД
Ийм бэлгүүд нэг аяга кофе эсвэл өдрийн хоолноос ч хямд үнэтэй байдаг. Тэднийг хамт ажилладаг нэгэндээ, танилдаа эсвэл эмчдээ бэлэглэж болно. Үзэмжтэй, үнийн хувьд боломжийн ба авсаархан.
Бид зөвлөж байна: «Өвлийн мөрөөдөл», «Ааглаг цитрус», «Моана», «Зуун наст», «Бөөрөлзгөнө ба гаа».
ДУРСАМЖ ҮЛДЭЭХ БЭЛГҮҮД
Үнэртэн – энэ бол маш онцгой бэлэг. Бид өдөр бүр үнэртэн авдаггүй биз дээ? Гоёмсог хайрацагтай, чамин савлагаатай, зөв сонгосон үнэртэн тухай хүний таны зүрх сэтгэлд эзэлдэг байр суурийг илэрхийлнэ.
Эхлээд үнэртэн бэлэглэх хүнийхээ зан чанарыг сайтар танихыг хичээгэрэй. Ингэхийн тулд түүний хэдийнээ хэрэглэдэг үнэртнээс санаа авч болно. Хэрвээ чи эргэлзээд байгаа бол жижиг савлагааг нь сонгоорой. Харин шинэ үнэртнийг худалдан авахаасаа өмнө туршиж үзэх боломжгүй байгаа бол онлайнаар үнэртэн худалдан авах хөтчийг уншаарай!
Бид зөвлөж байна: My Destiny, Eclat Mademoiselle, Giordani Gold Notte, Paradise Man.