æ
Үнэртний сүүлийн үеийн чиг хандлага юуг өгүүлнэ вэ: ганцхан үнэртэн сонгоод, түүнийгээ амьдралынхаа турш түрхэх огт албагүй. Улирал, нөхцөл байдал, үнэртний тодорхой аялгууны сүүлийн үеийн чиг хандлага зэргээс хамааран үнэртнийг сольж байх хэрэгтэй - товчхондоо сэтгэл санааны байдлаас хамааран өөр өөр үнэртэн түрхэх хэрэгтэй. Giordani Gold үнэртний цувралд нэгэн онцгой тохиолдолд буюу та итгэмээргүй үзэсгэлэнтэй, ялдам ба хүсэл төрүүлэм харагдахыг хүссэн үедээ түрхэхэд зориулсан үнэртэн шинээр гарчээ. Энэ үнэртнийг албандаа явахдаа эсвэл найзуудтайгаа уулзахдаа бүү түрхээрэй – энэ үнэртэн онцгой тохиолдолд хэрэг болох таны нууц зэвсэг байг.
Аялгуу
Giordani Gold Essenza Sensuale үнэртний зүрхэн аялгуу нь Орифлэймд тусгайлан бүтээгдсэн, жүржийн модны цэцгийн Essenza® юм. Жүржийн модны цэцэг болох флердоранж: түүний нарийн анхилуун үнэр нь бага зэргийн ааглаг ба зөгийн балын үнэрээр хүрээлүүлсэн мэлрэг цэцгийн үнэрийг санагдуулна. Ренессансын эрин үед жүржийн модны цэцгийн үнэр хааны ордны хамгийн гол үнэртэн нь байв: тэр цаг үеийн бүх язгууртан хатагтай нарын түрхэх дуртай үнэртэн байв. Манай шинэ бүтээгдэхүүн дэх жүржийн модны цэцгийг маань гардения цэцэг, бурбоны ванил ба зандан мод нь зохиомжийг илүү гүн тодотгон чимж байгаа.
Зөөлөн хүрэх мэдрэмж
Орифлэймд анх удаа үнэртний түрхэлтийг ялдам онцгой нэгэн зан үйл болгосон цоо шинэ түрхэгчтэй үнэртэн гарлаа: мөч бүрийг удаашруулах шалтаг болно, анхилуун тансаг үнэртний дусал, аялгуу бүрийг арьсан дээрээ мэдрэх болно. Таглаандаа зориулалтын дусаагууртай ба таны арьсанд хүрмэгцээ дусал үнэртэн гарах болно. Үнэрт усыг судастай ойр хэсэгт: хүзүү, тохойн нугалаанд, чихний ар, бугуйн хэсэг. Таглааг эргүүлэн таглаад, дусаагуур дахин дүүрэх болно.
Дуртай үнэртнийхээ тогтцыг хэрхэн удаан хадгалах вэ? Үнэртэй усыг харанхуй ба сэрүүн газар хадгалах хэрэгтэй: хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс үнэртний зохиомж өөрчлөгдөж, гүн үнэрээ алдаж болзошгүй. Хурц нарны туяа, чийглэг орчин, хэт халуун хэм ба температурын огцом уналт – зэрэг нь үнэртэй усны үндсэн дайсан тул цонхны тавцан ба угаалгын өрөөнд хадгалах нь тохиромжгүй. Шүршүүрийн дараа чийгтэй арьсан дээрээ түрхээрэй. Цэвэр чийгтэй үсэндээ хэдэн дуслыг түрхэж болно: үнэр өдрийн туршид хадгалагдах болно.