Мартын 8: бэлгийн санаа

Хэт их сонголт дунд учраа олохгүй байвал мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах цаг болжээ. Бид хамгийн алдартай бьюти-блогеруудаас Мартын 8-ний бэлгийн санаагаа хуваалцахыг хүслээ! Тэднээс урам аваарай!

Алина Солопова
https://www.youtube.com/user/alinasolopova1
Эмэгтэй бүр төрөлхийн төгс сормуустай харагдахыг хүсдэг тул би найз бүсгүйдээ Мартын 8-ны бэлэг сонгохдоо Орифлэймийн TheONE олон үүрэгт гайхамшигтай сормуусны булгийг сонгосон. 3D сойз нь сормуусыг итгэмээргүй дэрвэгэр, өтгөн, бөөгнөрөлгүй ширхэг бүр нь мэдэгдэм болгодог. Үзэсгэлэнтэй харагдаж таашаал мэдрэхэд хангалтгүй гэж үү? Мөн бэлэг сонгохдоо олон үүрэгтэй хирнээ авсаархан байх хэрэгтэйг анхаараарай! Ийм бэлэг хүн бүрд таалагдах нь гарцаагүй!

Nikoko8
https://www.youtube.com/user/nikkoko8
Мартын 8-ны баяр надад уламжлалт бэлгүүд болох цэцэг, гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн эсвэл шоколадаар төсөөлөгддөг. Харин чи хайртай ээж, эгч, найз бүсгүйдээ эрүүл мэнд болоод бие галбирт нь хор хөнөөлтэй гоёмсог савлагаатай нүүрс ус болон чихрийн холимгийг бэлэглэхэд: «Баярын мэнд хүргэе, жин нэмэхийг хүсье!» гэж байгаа юм шиг санагдаж байсан уу? Мэдээж хайртай дотнын хүмүүсээ амттанаар эрхлүүлмээр л байгаа биз дээ? Энэ тохиолдолд хамгийн зөв сонголт «Байгалийн Тэнцвэр» уургаар баялаг амттан юм – тэр шоколаднаас амттай гэдэгт итгээрэй! Түүнийг би анх удаа идэж үзэхэд надад үнэхээр сайхан мэдрэмж төрсөн. Би хэзээ ч эрүүл зөв хооллолтын бүтээгдэхүүн ийм сайхан амттай байж болно гэж төсөөлж байгаагүй. Нэг ширхэг нь ердөө л 150 калор, дээр нь нэмээд найрлагадаа уураг, эслэг эд, үр тариа агуулдаг тул удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлэх давуу талтай. Мөн тус бүтээгдэхүүн нь гликемийн индекс багатай тул сайхан амттай хирнээ удаан хугацаанд цатгалан мэдрэмжтэй байлгана. Олон хүмүүс эрүүл зөв хооллолт нэгэн зэрэг амттай бөгөөд ач тустай байж болно гэдгийг мэддэггүй. Харин энэхүү баяр нь хайртай дотнын хүмүүсийнхээ хор хөнөөлтэй сонголтыг илүү ач тустай сонголтоор солих боломжийг чамд олгоно. 

Koffkathecat
https://www.youtube.com/user/Koffkathecat
Миний бодлоор хамгийн нийтлэг бэлэг бол амтат үнэртэй бие арчилгааны бүтээгдэхүүний иж бүрдэл юм. Харин би Нероли жүрж ба мэлрэг цэцэг гарын шингэн саван, шүршүүрийн шингэн саван, гар ба биеийн лосьон ба ердийн савангаас бүрдсэн иж бүрдэл юм хамгийн дуртай. Уг бэлэг нь үнийн хувьд боломжийн хирнээ найз бүсгүйд чинь ямар ч эргэлзээгүй баяр хөөр бэлэглэх болно, учир нь тэдний бүтэц нь ч гадна үзэмж нь ч тансаг мэдрэмж төрүүлдэг. Миний бодлоор Орифлэймтэй энэ цуврал бол үнэхээр гайхалтай бүтээл юм. Нүүр будалтыг сонирхдог бүсгүйд Lip Sensation тогтоц сайтай уруулын будгийг зоригтойгоор бэлэглээрэй. Нэгдүгээрт уруулын будаг хэзээ ч цөөн байдаггүй! Хоёрдугаарт, одоо үед уруулын будаг бэлэглэх нь маш түгээмэл болсон! Гуравдугаарт, тус уруулын будаг нь олон олон давуу талуудтай – тогтоц сайтай, уруулд таатай мэдрэмж төрүүлнэ, ялангуяа хаврын өдрүүдэд уруулыг хуурайшуулахгүй ба түрхэхэд тос адил эвтэйхэн. Мөн уруул дээр тогтоц сайтай хөнгөн өнгө үлдээдэг тул хоол идсэний дараа хүртэл өнгө нь арилдаггүй. Харин өнгөний сонголтыг хэрхэн зөв хийх вэ? Цайвар, шаргал үстэй бүсгүйчүүдэд бүүдгэр ягаан эсвэл хул өнгө, улаан шаргал үстэй бүсгүйчүүдэд улаан, харин хүрэн үстэй бүсгүйчүүдэд улаан хүрэн эсвэл чавганы өнгийг бэлэглээрэй.  Ер нь бол улаан хүрэн буюу дарсны өнгө хүн бүрд зохидог тул үснийх нь өнгө ямар байхаас үл хамааран энэ өнгө хэнийг ч хатан хаан шиг харагдуулдаг. Гоо үзэсгэлэн ба эмэгтэйлэг байдлын бэлэг тэмдэг болсон энэхүү ид шидээр дүүрэн өдрийг аз жаргалаар дүүрэн өнгөрүүлэхийг хүсэн ерөөе!

Елена864
https://www.youtube.com/user/elena864
Мартын 8 - энэ бол эмэгтэй бүрийн хүсэн хүлээдэг баяр. Урт удаан өвлийн дараа байгаль дэлхий сэрдэгтэй адил бид ч бас түүнтэй хамт сэрдэг. Өвлийн туршид арьс маань маш их алжаасныг үргэлж санаж түүнд чийгшүүлэлт ба цэвэрлэгээ хэрэгтэйг анхаараарай. Миний бодлоор төгс бэлэг бол NovAge True Perfection цувралын бүтээгдэхүүний загварын цуглуулга юм. Чи хэд хэдэн бүтээгдэхүүнийг хамтад нь хэрэглэж үзээд яг аль нь тохирохыг тодорхойлоорой. Учир нь хүн бүрийн нүүрний арьс өөр өөр онцлог хэрэгцээтэй байдаг. Бүтээгдэхүүний загварыг хэрэглэж үзэх нь үнэтэй тос авч түүнийгээ тавиур дээр тоосонд даруулснаас ухаалаг сонголт юм. Түүнээс гадна цуглуулгатай нүүр угаагч сойз эсвэл  SkinPro нүүр цэвэрлэгч төхөөрөмж төгс зохицно. Энэ бол маш ач тустай, хүн бүрд маш хэрэгтэй бэлэг гэдэгт би итгэлтэй байна. 







Зурвас: