Түүнд зориулсан домогт үнэртэн

Эрчүүдэд зориулсан Орифлэймийн хэд хэдэн үнэртэн 10 жилийн ойтойгоо золгож байгаа билээ. Энэхүү домогт бүтээгдэхүүнүүдийн тухай хуваалцъя!

Glacier үнэртэй ус
Сэтгэл сэргэм Glacier үнэртэн нь спортлог, эрх чөлөөг эрхэмлэгч эрчүүдэд илүү тохирно. Нимбэг, бергамот жүрж ба хан боргоцойны сэргэг аялгуу нь арц, розмарин, лууль, лаванда ба хув-мөөгөнцөр суурьтай модны аялгууд ууссан хэмнэлтэй. Зохиомжийн бүтээгч нь Филипп Бюсетон бөгөөд тэрээр Adidas, Davidoff, Blumarine ба Van Cleef & Arpels зориулж мөн үнэртэн зохиож байжээ.   

Giordani Gold Man үнэртэй ус 

Нарийн чамин зүйлсийг үнэлдэг, дур хүсэл дүүрэн амьдралаар амьдардаг, өөртөө итгэлтэй эрчүүдийн алдартай модны үнэртэн. Үнэртэн нь бергамот жүрж ба хар чинжүүний тод өнгөнөөс эхэлж, далайн сэргэг үнэр лүү шилжинэ. Зүрхэн аялгуу – нерол ба мэлрэг цэцгийн анхилуун үнэр аажмаар ветивер, зандан мод ба дулаан хув модны үнэрт уусна. Энэхүү зохиомжийг Натали Файстхауэр бүтээсэн бөгөөд тэрээр Amouage, Carolina Herrera, Hermès, Hugo Boss, Lancome, Yves Saint Laurent гэх мэт дээд зэрэглэлийн брэндүүдийн үнэртнийг бас зохион бүтээж байв.   

Eclat Homme Sport үнэртэй ус

Францын урд зүгт ургадаг бергамот жүржийн сэргээгч аялгуу ба илэгний нарийн мэдрэмж бүхий аялгуу нь үнэртний зохиомжид гайхалтай зохицдог. Амьдралын эрч хүчийг цацруулсан, моддын-усны өвөрмөц үнэртэй цоморлог нь усан онгоцны ахмад адил өөртөө итгэлтэйгээр амьдралаа залуурдан, түүний хором бүрээс нь баяр цэнгэлийг мэдэрч чаддаг эрчүүдэд тохиромжтой. Энэхүү зохиомжийг Венсан Шалле бүтээсэн бөгөөд тэрээр Le Labo, Max Mara болон Tous-тэй хамтарч байсан юм.

Excite by Dima Bilan  үнэрт ус
Сэтгэл сэргээм, үл номхруулам ялдам мэдрэмжийг ганцхан савлагаанаас! Хүч чадлыг нь дарах боломжгүй тэнгисийн сүр хүч адил энэ үнэртэн нь хүсэл тачаалыг сэргээж, зүрх сэтгэлийг эзэмдэнэ. Бергамот жүрж, амтат гуа ба луультай дээд аялгуу хүчирхэг сэргэг мэдрэмж төрүүлж, харин хуш ба хөвдийн аялгуу нь байгалийн сүр хүчийг мэдрүүлнэ. Энэхүү үнэртний зохиомжийг дуучин Дима Билантай хамтран зохиосон: тэрээр Орифлэйм компанид тусгайлан зориулж, зөвхөн манай каталогоос харж болох Dancing Lady дууг туурвисан юм.   

 

Зураг: Oriflame