Эрүүл мэндийн иж бүрэн хандлага
Зүсэм алим, байцаа идэж, өдөрт 2 удаа спорт заал явахад хүргэдэг хоолны дэглэмүүдээс татгалзаарай. 2019 онд дэлхий дахинд тэнцвэр зонхилж байна. Өөртөө тохиромжтой, өдөр бүр мөрдөхөд хялбар эрүүл хооллолтын хэв маяг олоорой. Бичил элементүүдийн дутагдлаа мэргэжилтнүүдийн зөвлөж буй, өндөр чанартай бүтээгдэхүүнүүдээр нөхөөрэй!
Микробиомдоо анхаарал тавих
Микробиом гэдэг нь арьс ба биен дээр оршдог бичил биетүүдийн нэгдэл юм. Микробиомын эрчимтэй судалгаа нь биед ашиг тустай нянгуудыг дэмждэг олон орцуудыг нээсэн юм. Исгэсэн бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ ихсэж, харин гоо сайхны томоохон компаниуд пребиотик болон пробиотиктой арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг гаргаж эхэлсэн юм. Та эрүүл мэндээ сайжруулахын тулд хоол боловсруулах системдээ анхаарал тавихаас эхлээрэй. Энэ бол эрүүл биетэй болох шинэ арга юм.
Шавьж бол шинэ супер хүнс
Дэлхий даяар, нэн ялангуяа Ази, Африкт өдөр бүр маш олон хүн шавьж иддэг бол Европын иргэдэд энэ нь хачирхалтай санагдах биз ээ. Хэдий тийм ч хэдэн зуун жилийн дараа шавьжнууд дэлхий даяар ихсэж буй хүнсний хэрэгцээг хангахад тусална гэж судлаачид үздэг. Тэжээллэг бодисын хэмжээгээрээ шавьжнууд махтай харьцуулагдах хэмжээнд хүрдэг бол тэднийг үржүүлэхэд хавьгүй бага зардал гарах юм. Жишээ нь, хүрэлзгэнэд кальц их агуулагддаг бол царцаанд уураг их агуулагддаг учир тэднээс бидний идэж дассан хоолыг хийхэд хялбар юм.