1. Эрч хүчээр дүүрэн байдал: юзу нимбэг ба гаа
Японы юзу нимбэг зэрлэг байгальд ургаж чадах бөгөөд, -9 градус хүртэлх хэмийг тэсвэрлэдэг ба түүний исгэлэн үнэр - бэрсүүт жүрж ба грейпфрутын холимгийг шилмүүс ба цэцгийн үнэрээр чимсэн. Үүн дээр сэргэг гааны навчийг нэмье: эрч хүчийг нөхнө, сэргээнэ, цовоо сэргэлэн болгоно, алжаал ядаргаа ба унтууцалтай тэмцэнэ. Эрч хүчээр дүүрэн коктэйл өглөөг үр дүнтэй эхлэхэд бэлэн!
2. Өөдрөг цовоо байдал: улаан жүрж ба тюрмерик
Нартай төстэй бүхэн биднийг аз жаргалтай болгодог – энгийн мэт сонсогдож байгаа ч, энэ нь үнэхээр тэгж үйлчилдэг! Улаан жүржийн шүүслэг үнэр сэргээж, уйтгарт байдлыг арилгаж, Бүтээмжийг дээшлүүлж, сэтгэлийн түгшүүртэй тэмцэж, өөдрөг үзэлтэй болгож, өөрийнхөө хүч чадалд итгэхэд тусална. Энэхүү үнэрийг бид бага зэрэг тюрмерикээр амталсан – хятадын уламжлалт эмчилгээнд энэхүү амтлагчийг сэтгэл санааны уналтыг эмчлэхэд ашигладаг.
3. Тайван байдал: лаванда ба хуш
Хатаасан лаванда цэцэг эсвэл хэдэн дусал тостой үнэрт дэнлүү хэт хөөрлийг арилгаж, хүнд өдрийн бужигнааныг мартахад тусалж, гэрийн тухыг мэдрүүлэх төлөвт шилжүүлнэ. Биеийн арьсанд зориулсан манай бүтээгдэхүүн дэх лаванда цэцэг дээр хушийг нэмж өгсөн: түүний үнэр нь таны ой ухааныг шууд утгаар өөрчилж, ой модонд зугаалж байгаа мэт санагдах болно. Хушийн үнэр дотоод сэтгэлийн хөгийг нөхөн сэргээж, тайвшруулж, уран сэтгэлгээг сэргээнэ.
4. Ялдам зөөлөн байдал: тоор ба хар чинжүү
Хайр дурлал агаарт хөвнө! Тоорын аялгуу нь нууцлаг ба дур хүслийг өдөөсөн орчинг бүрдүүлнэ – хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлсон ялдам үнэртний орц. Дур хүслийг өдөөгч хэмээн олон үндэстнүүдэд тооцогддог ааглаг хар чинжүүний үнэрээр энэхүү зохиомж өндөрлөнө.
Үнэртний тусламжтай сэтгэл санааны байдлаа өөрчлөөрэй
Үнэр бидний дааврын фонд нөлөөлдөг бөгөөд бидний тухайн цаг мөчийн ая төлөвийг орвонгоор нь өөрчилж чаддаг – шинжлэх ухаанаар нотлогдсон. Бид Feel Good үнэртний цувралд тодорхой сэтгэл хөдлөлийг илүү хүчтэй болгодог, байгалийн гаралтай шинэ орцуудыг нэмсэн – туршиж үзээд, сэтгэл санаагаа өргөөрэй!