Баярт үйл явдлын урилга авах үнэхээр таатай байдгийг бид бүгд мэднэ. Ялангуяа гоёмсог даашинзаа хэдийнээ авчихсан бол бүр ч сайхан мэдрэмж төрдөг. Харин өмсөх хувцас бэлэн биш бол яах вэ? Ер нь гала оройн зоогт юу өмсөх хэрэгтэй вэ? Орифлэймийн албан ёсны нүүр хувиргагч Роман Белоснежный хариулж байна.
Ерөнхийдөө ихэнх урилга дээр дресс код буюу хувцаслалтыг заасан байдаг: Black Tie, White tie, Cocktail – энэ тохиолдолд “Юу өмсөх вэ?” гэсэн асуулт үүсэх ёсгүй. Заримдаа зохион байгуулагчид “үдшийн гоёл” гэх мэт ерөнхий дресс код тавьсан байдаг. Энэ тохиолдолд би та бүхэнд олон арван жилийн туршид оршиж буй дресс кодыг дагахыг зөвлөж байна.
Эрчүүдийн хувьд энэ дресс код нь албан ёсны хослолыг орчин үеийн чиг хандлагатай хослуулах гэсэн үг юм. Жишээлбэл, сонгодог загварын смокингийг өнгөт эрвээхий зангиа ба өргөн бүс, эсвэл өвөрмөц өнгийн аксессуартай өмсөж болно. Мөн дэгжин өнгийн смокинг – хүрмийг хоёр талаараа судалтай хар өнгийн өмдтэй, цагаан цамц, өнгөт эрвээхий зангиа болон гялгар хар гуталтай өмсөөрэй.
Илүү хялбар шийдэл – хар хөх өнгийн хослолыг “мат” гутал, эрс тэс өнгийн эрвээхий зангиатай хослуулж болно. Чухал дүрэм: хэрвээ өмдөнд тэлээний дэгээ байвал заавал тэлээ зүүх хэрэгтэйг анхаараарай. Тэлээний арал ямар нэгэн бичиг, логогүй, дөрвөлжин хэлбэртэй байвал хамгийн зохимжтой.
Тэлээний өнгө гуталтай ижил байж болно, хэрвээ сонгодог хэв маягийн хослол сонгосон ба гутал хар бол, хослолтойгоо адил өнгөтэй тэлээ сонгоорой. Эмэгтэйчүүдийн хувилбар: урт даашинз эсвэл үдшийн хослол, жишээлбэл урт хамба хилэн даашинз эсвэл хар өнгийн гялалзруутай даашинзыг хар өнгийн клач цүнх ба гялгар өндөр өсгийттэй өмсөж болно.
Илүү хялбар сонголт – хар хөх, улбар шар, улаан өнгийн торго, шифон эсвэл атласаар хийсэн өвдөг хүрсэн урттай даашинз. Бид хөх өнгийн даашинз, хул өнгийн өндөр өсгийт болон эвтэйхэн клач-цүнх сонголоо.
Аксессуар сонгохдоо хэт их хичээх хэрэггүй. Хэрвээ толины өмнө зогсоод төрхдөө юу нэмэх вэ гэж бодож байвал энэ нь эсрэгээрээ аль нэг аксессуараас татгалзах хэрэгтэй гэсэн үг юм.
Мөн баярын үдэш дараах хамгийн чухал дүрмийг мөрдөөрэй: инээмсэглэх ба бусдаас хэт ганган харагдахгүй байх.