Гоо сайхны редакторууд шинэ жилийн бэлгүүдээ сонгож байна

Гоо сайхны мэргэжилтнүүд ч бас шинэ жилийн бэлэг авах дуртай байдаг! Бид редакторуудаасаа шинэ жилийн баяраар ямар бэлэг хүсэж байгааг нь асуулаа.

СОФИЯ МАРИНЬО ДЕ ЛЭМОС
Стокгольм
Стокгольмын өвөл тийм ч дулаан байдаггүй тул хавар болоход арьс өнгөө алдаж алжаасан харагддаг (би өдөр бүр найман цаг унтахыг хичээдэг). Тиймээс Шинэ жилийн баяраар би NovAge арьсыг шинэчлэгч гуужуулагчийг бэлгэнд авахыг хүсэж байна. Тус бүтээгдэхүүн нь үхэжсэн эд эсээс ангижруулж NovAge Ecollagen өдөр тутмын иж бүрэн арчилгааг маань улам үр дүнтэй болгодог. Түүнээс гадна гоёмсог савлагаа нь ариун цэврийн өрөөний маань дотоод засалтай төгс зохицдог. 

ФАТИМА ДЕ ЛАЧИКА ЛИКЕНС
Өмнөд Америк
Энэ улирлын хамгийн халуухан нүүр будалтын чиг хандлага бол гүн бараан өнгийн уруулын будаг юм. Шинэ жилийн үдшийн нүүр будалтаа хийхдээ би энэ чиг хандлагыг заавал дагах болно! Тиймээс би хамба хилэн мэт “мат” бүрхүүл ба супер гялгар бүрхүүл үүсгэгч уруулын будгийг хоёуланг нь бэлгэнд авмаар байна. The ONE хөөсөн бүтэцтэй шингэн уруулын будаг ба The ONE супер гялгар бүрхүүл үүсгэгч шингэн уруулын будаг адил дур булаам бэлэг байгаа гэж үү?

ЕВА БРЕННАН
Африк
Эмэгтэйчүүд үнэртнээрээ хамгийн хүчирхэг сэтгэгдэл төрүүлдэг. Шинэ жилээр би Giordani Gold Essenza үнэрт усыг авмаар байна. Үнэртэн бусдаас онцгой мэдрэмж төрүүлдэг тул эмэгтэй хүнд өгөх төгс бэлэг гэдэгт би итгэдэг. Харин миний хүсэж буй үнэртний савлагаа нь хүртэл урлагийн бүтээл мэт тансаг харагддаг.
Giordani Gold Essenza үнэрт ус нь Giordani Gold үрлэн хацар өнгөлөгчтэй гайхалтай зохицдог – тэд хамтаа үдэшлэгийн хамгийн дэгжин төрхийг үүсгэнэ. 

МАЛГОЖАТА УЛАСКА
Төв Европ
Зул сар миний хувьд төрөл бүрийн үнэрээр дүүрэн байдаг! Кофены аялгуутай холилдсон цагаан гаатай жигнэмгийн дулаан үнэр болон шанцны ааглаг үнэр – тэд яахын аргагүй Зул сарын баярыг санагдуулдаг. Түүнчлэн халуун ногоо болон амтлагчид баярын зоогуудад юутай ч зүйрлэшгүй амт оруулдаг. Мөн анхилуун үнэр гоо сайхны арчилгааг хүртэл мартагдашгүй болгодог!

Шанц, цитрус ба зөгийн балын аялгуутай гарын тос, саван, биеийн лосьон болон уруулын бальзам нь надад баяр хөөр мэдрүүлж сэтгэлийг минь сэргээдэг. Тиймээс ямар ч бэлгээс илүүтэйгээр би өдөр тутмын амьдралд зайлшгүй хэрэгтэй эдгээр бүтээгдэхүүнүүдийг бэлгэнд авахыг хүсэж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь баяр дууссан ч амьдралыг гэрэл гэгээгээр дүүргэж ид шид болох гэж буй мэт мэдрэмж төрүүлдэг. Энэ шинэ жилээр би «Ааглаг цитрус» гарын тос ба «Ааглаг цитрус» саванг, мөн шанцны үнэртэй «Ялдам арчилгаа» бальзамыг бэлгэнд авахыг хүсэж байна.





Зурвас: Зураг: Victoria Stillwell and The Oriflame Editorial Team