ХУМС БУДАЛТАД ДУРЛАСАН БҮСГҮЙД
Бид бүгдэд л амьдралаа гоо сайхны салонд өнгөрүүлдэг мэт үргэлж төгс хумс будалттай байдаг найз байдаг. Түүнд манай тогтоц сайтай хумсны будгийн шинэ өнгөнүүдээс бэлэглээрэй. Бэлгийг хараад уулга алдана гэдэгт итгэлтэй байгаарай!
НҮҮР БУДАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН
Найз чинь нүүр будалтын бүх аргачлалыг мэддэг ба үргэлж харц булаам төрхтэй байдаг уу? Уруул арчилгааны хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг судлаад түүнд бараан өнгийн тогтоц сайтай уруулын будаг бэлэглээрэй. Түүний инээмсэглэл чамд зөв сонголт хийснийг батлах болно!
ЦЭЦГЭНД ДУРЛАСАН БҮСГҮЙ
Цэцэг – энэ бол маш гоё бэлэг ч, харамсалтай нь ердөө л хэдхэн сайхан үзэмж болон үнэрээ хадгалдаг билээ. Харин үнэртэн хэзээ ч өнгө, үнэрээ алддаггүй. Бид чамд тансаг савлагаатай Wonder Flower үнэртнийг бэлэглэхийг зөвлөж байна. Энэ бол чамин цэцэгсийн аялгуутай гайхамшигтай зохиомж юм.
ГОЁЛ ЧИМЭГЛЭЛД ДУРЛАСАН БҮСГҮЙД
Мэрилин Монро “Очир эрдэнэ бол бүсгүйчүүдийн хамгийн сайн найз” гэж хэлсэн байдаг. Бид ч бас түүнтэй санал нийлж байна. Яагаад гэвэл гялалзсан аксессуар ямар ч төрхөд гялбаа нэмдэг. Харин “мат” алтлаг өнгийн хүзүүний зүүлт ба лаванда цэцгийн өнгө бүхий болор шигтгээтэй ээмэг нь ямар ч бүсгүйг дур булаам харагдуулна.
ҮСНИЙ МЭРГЭЖИЛТЭНД
Шинэ өнгө, омбрэ будалт эсвэл шинэ тайралт уу? Зарим бүсгүйчүүд үсээ байнга өөрчилж төрхөө шинэчлэх дуртай байдаг. Тиймээс тэдэнд үсийг нь шинэ төрхөд бэлдэхэд туслах бүтээгдэхүүн гарцаагүй таалагдана. Найздаа үсний маск бэлэглээрэй - энэ бол төгс сонголт.