Үс засалтын ертөнцөд 2015 он алдартнуудын богино тайрсан үсээр сэтгэлд үлдэх болно. Хамгийн түрүүнд үсээ тайрсан алдартан бол Кэйт Босуорт юм. Түүний араас жүжигчин Сиенна Миллер, Марго Робби ба загвар өмсөгч Рози Хантингтон-Вайтли нар богино тайрсан дэгжин үсээр гангарах болсон. Та ч бас тэдний эгнээнд элсэж яагаад болохгүй гэж?
Ким Кардашьян
Ким Кардашьяны үсний хэв маяг дэлхий даяар алдартай. Эхлээд тэр мөрөөр татсан шаталсан үс засалттай байсан – энэ үс засалт түүнд гайхалтай зохидог. Харин саяхан загварын чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болох Ким цагаан шаргал үсээрээ дэлхийг алмайруулсан юм. Бидэнд түүний шинэ төрх маш их таалагдсан!
Жэссика Харт
Жэссика Хартын хөмсгийг дарсан өтгөн “чолк” буюу урд талын үс түүнийг маш дэгжин харагдуулдаг. 70-аад оны хэв маяг эргэн ирж байгаа энэ үед үснийхээ уртаас тайралгүй дүр төрхөө өөрчлөх гайхалтай боломж юм. Үсэндээ хөнгөн долгио оруулаад дундуур нь хуваагаад боллоо! Өөрчлөлт хийх тун амархан байгаа биз?
Бэйонсэ
Дуучин Бэйонсэ үснийхээ өнгө ба хэв маягийг онгоцны хурдтайгаар өөрчилдгөөрөө алдартай. Beauty Edit-ийн энэ дугаар гарах үед тэр шулуун шаргал үстэй байна. Шанаа орчмоос эхэлж шаталсан тайралттай энэ үс засалт түүний шилдэг засалтуудын нэг болох нь гарцаагүй юм.
Лили Коллинз
Скарлет Йохансон үсээ “панк” буюу этгээд хэв маягаар тайрахад бид гайхаж байсан бол Лили Коллинзд энэ хэв маяг гайхалтай зохисныг хүлээн зөвшөөрсөн юм. Зөвхөн зоригтой, өөрийн гэсэн онцгой хэв маягтай эмэгтэйчүүдийн сонголт болох энэ үс засалт таныг бусдаас өвөрмөц, загварлаг харагдуулна.