Орчин цагийн гүнж нарын дэгжин хэв маяг

Ихэмсэг, хээнцэр байдлын төлөөлөл гүнж нар

Кэтрин, Кембрижийн гүнгийн авхай
Кэтрин Элизабэт Маунтбэттен-Виндзор (гэрлэхээсээ өмнө Кэтрин Миддлтон) нь 2011 онд Вильям ханхүүтэй гэрлэсэн ба тэдний хурим хааны удмын хамгийн тансаг хуримын нэг нь байсан. Өнөөдөр тэд 2 хүүхэдтэй болсон ба Кэтрин сайн санааны үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог. Тэр хэдийнээ Time сэтгүүлийн тодорхойлсон дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд ороод байна. Түүний нүүр будалт дунд зэргийн бүрхүүл үүсгэгч суурь энгэсэг, хүрэн өнгийн нүдний хүрээлэгч ба  зөөлөн өнгийн хацар өнгөлөгчөөс бүрддэг. Энэ төрхөд хөмсөг арчилгаатай, маш зөв хэлбэртэй байна харин уруул төрөлхийн өнгөөрөө байна. Мөн түүний үсний төгс хэв маяг үргэлж үзэсгэлэнтэй харагддаг. 

Тайландын гүнж Сириваннавари Нариратана
Өв залгамжлагч ханхүү Маха Валчиралонгкорнын охин Сириваннавари Нариратана бол Парисын загварын долоо хоногийн байнгын зочин юм. Тэр нүүр будалтын хамгийн шинэлэг чиг хандлага болон тод өнгөнүүдэд дуртай ба маш нарийн мэдрэмжтэй нэгэн. Тод өнгийн уруулын будгийг супер урт сормуус болон хүрэл өнгийн хацар өнгөлөгчтэй түүн шиг чадварлаг хослуулдаг бүсгүй энэ дэлхий дээр ховор. Мөн үсний хэв маяг нь үргэлж төгс байдаг.

Йорданы хатан хаан Рания Аль-Абдулла
Тийм ээ тэр гүнж биш, тэр бол хатан хаан. Рания Аль-Абдулла нь нийгмийн үйл ажиллагаагаараа Ойрх Дорнын хамгийн идэвхтэй эмэгтэйчүүдийн нэг байхын зэрэгцээ жинхэнэ гоо үзэсгэлэнгийн билэг тэмдэг юм. Тэр бүүдгэр сарнай өнгийн уруул ба тод хүрээтэй нүдээрээ дэлхийд алдаршсан. Энэ төрхийг бүрдүүлэхэд чамд нүдний шингэн хүрээлэгч (Рания зөвхөн дээд зовхио хүрээлдэг), хул эсвэл хүрэн өнгийн “мат” зовхины будаг, мөн өтгөрүүлэгч сормуусны будаг хэрэгтэй. 

Нигерийн гүнж Кеиша Омилана
Нигерийн ханхүү Кунле Омилана анхны харцаар Кеишад дурлажээ. Загвар өмсөгч байсан тэр өнөөдөр сайн санааны үйл ажиллагаагаараа дэлхийд алдартай. Кеишагийн сонголт бол энгийн нүүр будалт. Залуу, эрүүл, гэрэлтсэн арьс ба тод хөмсөг. Ийм төрх үүсгэхэд чамд тунгалаг бүрхүүл үүсгэгч суурь шингэн энгэсэг, хацар өнгөлөгч ба уруулын төрөлхийн өнгийг бага зэрэг тодруулагч өнгөлөгч хэрэгтэй. 

Шведийн гүнж Мадлен 
Гүнжийн үүрэг хариуцлага болон сайн санааны үйл ажиллагаанаас гадна Мадлен гүнж морин спортод маш дуртай. Магадгүй энэ сонирхол нь түүнийг ялдам ягаан хацар болон төгс арьстай харагдах шалтгаан байх.  Түүний хамгийн дуртай төрх – гялалзсан үс ба тодруулсан нүд. Мадлен гүнж зовхины будаг хэрэглэдэггүй, түүний оронд хүрэн өнгийн хүрээлэгч харандаа болон ягаан өнгийн уруул өнгөлөгч хэрэглэдэг. Заримдаа ягаан өнгөө гүн улаан эсвэл хөх ягаан өнгөөр сольдог. 





Зурвас: Зураг: Санна Франклин

Худалдаж авах

Холбоотой нийтлэлүүд