Тэйлор Свифтийн шилдэг төрхүүд

Хамгийн амжилттай дуучдын нэг болох Тэйлор Свифт нь загварын чиг хандлагыг тодорхойлогчдын нэг юм. Хэдхэн жилийн дотор тэрээр өсвөр насныхны шүтээнээс нарийн мэдрэмжтэй дэгжин бүсгүй болон хувирсан юм. Бид түүний нууцыг мэдэхийн тулд шилдэг төрхүүдийг нь авч үзлээ.

50-иад оны тансаг төрх

Бид Тэйлор Свифтийн “брэнд” төрх болох улаан өнгийн уруулын будагт үнэхээр дуртай. Хажуу тийш самнасан үс болон муурын нүд мэт жартгар хүрээ нь өнөөдөр түгээмэл хэрэглэгддэг Холливудын тансаг төрх юм.

Смоки нүд

Смоки нүд будалт үргэлж загварын оргилд байдаг. Гэвч сонгодог хэв маягийн нүүр будалтыг Тэйлор Свифттэй адил сонирхолтой жижиг зүйлсээр тодруулах боломжтой. Ширхэг ч өөгүй цагаан арьс болон төрөлхийн мэт өнгийн уруул дээр чавганы өнгийн смоки нүд будалт биширсэн харцыг татах нь гарцаагүй.

Нил ягаан өнгийн зовхины будаг

Бид энэ будалтыг яг одоо хийх хүсэлтэй байна. Нил ягаан өнгийн смоки нүд будалтыг сормуусны будгаар улам тодруулаарай. Харин уруулыг өнгөгүй хөнгөн гялбаатай будаг эсвэл уруул өнгөлөгчөөр будна.

Төрөлхийн гоо үзэсгэлэн


Тэйлор – тансаг төрхийг мэргэжлийн түвшинд бий болгодог ч, бидэнд түүний төрөлхийн гоо үзэсгэлэн маш их таалагддаг. Жишээ нь, бага зэрэг тараасан нүдний хүрээ ба өнгөгүй гялбаатай уруултай төрх.



Нуман хүрээ

Сонгодог нуман хүрээ бүх бүсгүйчүүдэд таалагддаг. Бидэнд ч мөн. Харин нуман хүрээг улам гоёмсог харагдуулахын тулд Тэйлор уруулаа цайвар ягаан өнгөөр буддаг. Аз жаргалтай амьдрал адил урт сормуустай хослуулсан тохиолдолд энэхүү төрх нь төгс төгөлдрийг илэрхийлнэ.

Зурвас: Зураг: Getty Images and Shutterstock