Редакторын сонголт: зуны улиралд арьсыг толийлгох таван бүтээгдэхүүн

Манай гоо сайхны редакторууд яг л супермэнүүд шиг байдаг – тэд бүхнийг чадна, маш их зүйл мэднэ ба чиний бүх асуултуудад хариулна. Зуны улиралд арьсаа хэрхэн толигор байлгах тухай олж мэдмээр байна уу? Санна Франклиныг сонсоцгооё.

1. ИЖ БҮРЭН АРЧИЛГАА
Би манай арьс арчилгааны бүхий л цуглуулгуудыг хэрэглэж үзсэн ба хамгийн их NovAge Ecollagen цуглуулгыг таалсан. Мэдээж үнийн хувьд тийм ч хямд биш ч үр дүн нь үнэхээр өндөр! Одоо би өдөр бүр өглөө ба орой иж бүрэн арчилгааны алхам бүрийг хийдэг жинхэнэ гоо сайхны донтон болсон!

Эхний алхам бол цэвэрлэгээ. Дараа нь тоник, зовхины тос, бэлдмэл ба чийгшүүлэгч тос (өдрийн эсвэл шөнийн) хэрэглэнэ. Зуны улиралд би үрчлээний эсрэг үйлчилгээтэй хөнгөн бүтэцтэй тос хэрэглэдэг (32655). Ecollagen ердийн өдрийн тосноос ялгаа нь уг тос нь илүү хөнгөн бүтэцтэй ба ердийн эсвэл тослог арьс арчилгаанд илүү тохиромжтой (эсвэл чийглэг уур амьсгалд). Энэхүү тос нь SPF агуулдаггүй тул би SPF-тэй суурь шингэн энгэсэг сонгодог.  


2. НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ СОЙЗ
Зуны улиралд арьсанд үрэвсэл, илүүдэл тослог зэрэг асуудал түгээмэл үзэгддэг. Би эдгээр асуудлыг алийг нь ч хүсэхгүй байгаа тулд нүүр цэвэрлэгч төхөөрөмж хэрэглэдэг. Тэрээр нүүрний будаг, бохирдол болон илүүдэл тослогийг гараар угааснаас илүү үр дүнтэй арилгадаг. Мөн арьсыг ерөөсөө ч гэмтээж цочроодоггүй! Маш сайн цэвэрлэсэн арьсанд арчилгааны бүтээгдэхүүнүүд илүү сайн шингэж улмаар үр дүн нь нэмэгддэг. 

3. НҮҮРНИЙ ТЭЖЭЭЛЛЭГ ТОС
Өвлийн улиралд арьс маш хурдан хуурайшдаг. Энэ үед намайг нүүрний тэжээллэг тос авардаг. Би тосыг өвлийн өдрүүдэд өдөр бүр хэрэглэдэг бол зуны улиралд долоо хоногт ердөө л нэг удаа хэрэглэдэг. Миний хувьд тосыг шөнийн тостойгоо хамт нүүр болон цээжний арьсандаа түрхэх дуртай (нүд орчмын арьсанд бүү түрхээрэй, эс тэгвээс өглөө нь нүд хавагнаж болзошгүй). Өглөө нь толинд харахад арьс маань толигор, зөөлөн, эрүүл гялбаатай харагддаг. Миний хамгийн дуртай тос бол Ecobeauty нүүрний тэжээллэг тос. Уг тос нь парабен агуулдаггүй ба найрлага дахь орцуудын органик байдал нь ECOCERT сертификатаар баталгаажсан! Өөрийгөө эрхлүүлэхийг хүсвэл эсвэл аялж байхдаа би үргэлж энэ тосыг хэрэглэдэг. 

4. НАРНЫ ХАМГААЛАЛТ
Ажилдаа, цэцэрлэгт хүрээлэн рүү эсвэл найзуудтайгаа уулзахаар явахдаа би үргэлж нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн хэрэглэдэг. Их хотод зуныг өнгөрүүлэхдээ нарны туяны аюулаас арьсаа хамгаалахын тулд NovAge SPF 50 эсвэл SPF 30 нүүрний тос хэрэглээрэй. Тэд нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлнэ.  Харин усанд сэлэхдээ эсвэл биеэ наранд борлуулахдаа би Орифлэймийн нарнаас хамгаалагч бүтээгдэхүүний цувралаас дуртайгаа сонгодог. 

5. ГУУЖУУЛАГЧ
Гуужуулагч – энэ бол хүйтний улирал эхэлсний дараа арьсаа арчлах хамгийн чухал бүтээгдэхүүн юм. Миний хувьд “Сүү ба зөгийн бал – Алтан цуврал” элсэн чихэртэй гуужуулагчид хамгийн дуртай. Мөн би “Боди Актив” цувралын биеийн тос, Swedish SPA 1-д-3 үс ба биеийн тэжээллэг тосыг хэрэглэдэг. Тэд биеийн арьсыг ер бусын зөөлөн байлгадаг. Зуны улиралд булбарай зөөлөн арьстай байхыг бид бүгд хүсдэг байх тийм үү?

Зурвас: Зураг: Зургийг: Кристин Рейфорд & Getty Images