Эмэгтэй
ТОД АЛЧУУР
Энэ бол гоёмсог хирнээ ач тустай бэлэг юм. Алчуурыг хүзүүнд уяж, бүсэнд зүүж, үсээ боож эсвэл цүнхэндээ уяж болно – маш олон хувилбар байгаа биз! Эмэгтэйлэг, чамин ба үргэлж өөр төрхтэй. Түүнд ямар ч гарцаагүй таалагдана!
ТАНСАГ ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ
Сонгодог загварын бэлэг: баярын савлагаатай ээмэг эсвэл зүрхэн хэлбэртэй хүзүүний зүүлт. Үүн дээр гараар бичсэн ил захидал эсвэл баярын сэдэвт наалт наахад л хайртдаа өгөхөд бэлэн боллоо гэсэн үг!
БУГУЙН ЦАГ
Цагаа баримталдаг, үргэлж дэгжин харагдахыг хүсдэг бүсгүйд тохирох бэлэг. Тансаг савлагаанд хийгээрэй, болзоондоо хоцорч болохгүй шүү!
Эрэгтэй
ӨРГӨН ОРООЛТ
Хар өнгийн ороолт нь ямар ч төрхөд, ямар ч нөхцөлд зохино. Бидэнд зөөлөн хар даавуугаар хийсэн ирмэгтээ цацагтай хувилбар таалагддаг – нэгэн зэрэг дэгжин хирнээ энгийн харагдана.
БҮС
Жижиг зүйлс ямар ч төрхийг гүйцээж харагдуулдаг. Чанартай эд зүйлс залуусыг чамин харагдуулдаг. Металл аралтай хар бүсийг бэлэглээрэй – түүнд ямар ч эргэлзээгүй таалагдана.
БУГУЙН ЦАГ
Цаг зөвхөн цаг хугацааг бус, байр суурийг ч бас харуулдаг. Хэрвээ чи ямар загвар сонгохоо мэдэхгүй байгаа бол электрон нүртэй цагийг сонгоорой. Энэхүү аксессуар нь нэгэн зэрэг орчин үеийн бөгөөд ажил хэрэгч харагдуулдаг. Мөн ердийн цамц, жинсэн дээр ч зүүхэд зохимжтой.