Бэлгийг заавал ямар нэгэн үйл явдлыг тохиолдуулж өгөх хэрэггүй. Хааяа зүгээр л сэтгэлээсээ бэлэг өгөх нь бидэнд аз жаргал мэдрүүлдэг.
Эрчүүдэд: Жишээ нь, найз залуутайгаа та хоёр шүршүүр ба ваннд ижил бүтээгдэхүүн хэрэглэдэг байж болно. Энэ тохиолдолд эдгээр бүтээгдэхүүнд нь эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн гэдэгт бид итгэлтэй байна (статистик мэдээлэл!). Хэрвээ тийм бол түүнд North эрчүүдийн арчилгааны цувралын бүтээгдэхүүн бэлэглээрэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь эрэмгий үнэртэйгээс гадна эрчүүдийн арьсны онцлогод гайхалтай зохидог.
Эмэгтэйчүүдэд: Цэцэг ба шоколад бол байдаг л бэлэг. Харин чи түүнд хэчнээн халамжтай болохоо харуулмаар байна уу? Чамд The ONE гоо сайхны бүтээгдэхүүнүүд тусална.
Ойн баяр
Ойн баярын бэлэг романтик хирнээ улиг болоогүй, олон үүрэгт хирнээ тансаг байх хэрэгтэй.
Эрчүүдэд: Та хоёр хамт амьдраад хэдэн жил хэдийнээ өнгөрсөн ба цаашид ч хамтдаа амьдрах төлөвлөгөөтэй байгаа. Чи түүний зуршлуудыг маш сайн мэддэг, үүнд арьс арчилгааны зуршлууд нь ч мөн багтана. Хэрвээ тийм бол түүнд нүүр угаагч бүтээгдэхүүн, зовхины тос болон нүүрний чийгшүүлэгч тостой цуглуулга бэлэглээрэй. Харин найз залуу чинь арьс арчилгаандаа онцгой анхаарал хандуулдаг бол түүнд Skin Pro нүүрний арьс цэвэрлэгч төхөөрөмж бэлэглээрэй. Тэр баярлах болно!
Эмэгтэйчүүдэд: Үнэртэн бол ямар ч эргэлзээгүй хамгийн халуухан хирнээ сонгоход бэрх бэлэг юм. Хамгийн дотно хосууд хүртэл нэгэндээ зөв үнэртэн сонгож чадахгүй тохиолдол байдаг тул үнэр нь хэзээ ч хоцрогддоггүй, эмэгтэй бүрд таалагддаг модны аялгуутай Essenza үнэртнийг сонгоорой.
Гэгээн Валентины өдөр
Дурлалт хосуудын өдөр хөгжилтэй, хошин бэлэг сонгоорой.
Эрчүүдэд: Гэгээн Валентины өдрөөр түүнд юу бэлэглэхээ мэдэхгүй байна уу? Бид чамд маш сонихролтой сонголт санал болгож байна: «Ялдам арчилгаа» бальзамыг сонгоорой.
Эмэгтэйчүүдэд: Хөгжилтэй хирнээ утга бүхий бэлэг - Love Potion дур булаам үнэртэн. Энэ үнэртэн хэнийг ч байсан мансууруулна.
Чи надад маш их таалагдаж байна
Та хоёр хараахан «би чамд хайртай» гэж хэлээгүй байгаа ч энэ мөч тун удахгүй ирэх болно.
Эрчүүдэд: Эрүүл мэнд болон эрүүл амьдралын хэв маягтай холбоотой бэлэг шиг таны халамжийг илэрхийлэх бэлэг үгүй байх. Жишээ нь, эрчүүдийн бие махбодод зайлшгүй хэрэгтэй Омега-3 тосны хүчлүүд, астаксантин, аминдэмүүд ба эрдэс бодисуудыг агуулсан Эрчүүдийн Вэлнэс Пэк.
Эмэгтэйчүүдэд: Ухаантай эрчүүд эмэгтэй хүний зүрхэнд хүргэх зам түүний гоо сайхны цүнхэнд байдгийг мэддэг. Харин эмэгтэй бүр халамж, анхааралд дуртай байдаг тул түүнд Eleo үсний маск гайхалтай зохино. Тус маск нь гэрийн нөхцөлд гоо сайхны салоны арчилгаа хийх боломж олгоно.
Гоёмсог бэлэг
Зарим бэлгүүд цаанааасаа л романтик байдаг.
Эрчүүдэд: Үнэртэй усыг тэр өдөр бүр түрхэнэ, харин түрхэх бүрдээ чамайг бодох тул энэ бол хамгийн халуухан, дотно бэлэг юм. Чиний тухай зөвхөн сайхан зүйлс бодоосой гэж хүсэж байвал түүнд нарийн мэдрэмжтэй Giordani Gold Notte үнэртэй усыг бэлэглээрэй.
Эмэгтэйчүүдэд: Арьс арчилгааны иж бүрэн цуглуулга бол түүнийг гэх чин сэтгэлээ илэрхийлэх гайхалтай арга юм. Мэдээж зөв бүтээгдэхүүн сонгоход хугацаа шаардана, мөн үнийн хувьд арай өндөр байдаг ч, хэрвээ чи түүнд хамгийн тохиромжтой арьс арчилгааны цуглуулга сонгож чадвал үр дүн нь чамайг алмайруулах болно! Түүний ч бас алмайруулна!