Үс арчилгааны бүтээгдэхүүнүүд: редакторын сонголт

Бидний үс хурууны хээтэй адил цорын ганц өөрийн гэсэн онцлогтой байдаг ч, үс арчилгааны бүтээгдэхүүнүүд нийтлэг байдаг юм. Бид үсийг эрүүл, эрч хүчээр дүүрэн, гоёмсог болгох үйлчилгээтэй цуглуулгуудаа чамд санал болгож байна!

Шампунь ба Ангижруулагч 
 «Чиний хэрэглэж буй шампунь зөвхөн үсэнд чинь тохироод зогсохгүй хуйханд ч мөн тохирох ёстой. Тиймээс аль нэг бүтээгдэхүүн худалдан авахаасаа өмнө үснийхээ яг ямар асуудлыг шийдмээр байгаагаа маш сайн ойлгох хэрэгтэй: үс тослогтох, хуурайших, хөгшрөлтийн эсрэг гэх мэт. Жишээ нь, хэрвээ чи үсээ ойр ойр буддаг бол чамд будагтай үсний шампунь зохино. Дараагийн алхам бол ангижруулагчийн сонголт. Ангижруулагч үсийг цэвэрлэх бус харин үсийг хөвсийлгөх, дуулгавартай болгох гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй байдаг тул чи тухайн өдөр үсээ ямар хэв маягт оруулахыг хүсэж байна тийм л үйлчилгээтэй ангижруулагч сонгох хэрэгтэй. Тиймээс хэд хэдэн төрлийн ангижруулагч худалдаж авбал зохимжтой». 

Бидний сонголт: «HairX» будгийг хамгаалагч шампунь ба «HairX» будагтай үсний ангижруулагч

Үсний маск 
«Гоо сайхны блогчид үсний маскийг шүтэн биширдэг. Маскийг долоо хоногт нэг эсвэл хоёр удаа хэрэглээрэй: найрлагад нь орсон арчлагч орц нь үсний ширхгийг нөхөн сэргээнэ. Гэвч шампунийн сонголттой адил маскаа сонгохдоо ч мөн үсний хэрэгцээг харгалзаарай. Хэрвээ үс чинь хөвсийдөг бол чамд чийгшүүлэгч маск, жишээ нь, сарнайн ба арганы тос агуулсан ELEO маск тохирно. Харин би өөрөө сүү, бүйлсний тос, зөгийн бал эсвэл буудай гэх мэт байгалийн гаралтай орцод суурилсан маск хэрэглэдэг». 

Бидний сонголт: «Сүү ба зөгийн бал – Алтан цуврал» үсний маск

"Гоо сайхны блогчид үсний маскийг шүтэн биширдэг". 

Халаадаг хэрэгслээс хамгаалах
«Би халаадаг үс буржийлгагч, сэнс эсвэл үсний индүү хэрэглэхгүй байхыг хичээдэг, учир нь үс халуунд өртсөнөөр маш ихээр гэмтдэг. Гэвч зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол үсээ гэмтэхээс хамгаалахын тулд халаадаг хэрэгслээс хамгаалагч шүршигч хэрэглээрэй».

Must have: «HairX» хэв маяг үүсгэгч халаадаг хэрэгслээс хамгаалагч шүршигч

Үсний тос
«Бэлдмэл болон тос нь үс арчилгааны талаарх чиний төсөөллийг бүрэн өөрчилнө. Чи амархан тослогтдог шингэн үстэй бол үсээ давхар чийгшлээр хангахын тулд шампунь хэрэглэхээс өмнө тос хэрэглээрэй. Хэрвээ чи хуурай үстэй бол үсээ угаасны дараа үснийхээ угт бэлдмэл түрхээрэй, бэлдмэл нь үсийг нөхөн сэргээнэ».

Бидний сонголт: Eleо үсийг хамгаалагч тос

 

Самны сонголт
«Бид сам худалдан авахдаа бидний үсэнд яг ямар сам тохирохыг огт бодолгүй сонголтоо хийдэг ба түүнийгээ хэдэн жилийн туршид хэрэглэдэг. Миний үс харьцангуй шулуун болохоор би массажны сам хэрэглэдэг. Шингэн үстэй хүмүүст бөөрөнхий сам тохирдог бол хөвсгөр/дуулгаваргүй үсэнд эсвэл «афро» хэв маягийн үс засалтад өргөн зайтай шүдтэй сам тохирно».

Бидний сонголт: Массажны сам






Зурвас: Зураг: Oriflame