Загварын тайзан дээрээс буусан мэт шинэ жилийн үдэшлэгийн төрх

Загварын тайзнаас урмыг авч шинэ жилийн үдшийн төрхөө бүрдүүлмээр байна уу? Наранд хөнгөн борлосон мэт арьс, бараан өнгийн уруулын будаг, илэрхий нүд – одоо чи анхаарлын төвд байна гэдэгт итгэлтэй байгаарай!

Наранд борлосон мэт арьс (борлуулагч бүтээгдэхүүн)
2015 оны намар/өвлийн загварын тайзан дээр загвар өмсөгчид ирж буй өвлийн саарал өнгөтэй эрс тэрс харагдах наранд борлосон арьсаараа гэрэлтэж байсан. Наргүй өдрүүдэд гэрэлтсэн арьстай харагдахад чамд борлуулагч бүтээгдэхүүн тусална. Мөн бараан өнгийн суурь шингэн энгэсгийн оронд борлуулагч бүтээгдэхүүн хэрэглэж нүүрээ хэлбэржүүлж болно. Энэ нь чамайг саяхан нарлаг оронд амраад ирсэн мэт харагдуулах болно.

Энэ төрхийг Dsquared²,Moschino, Chloé, Michael Kors брэндүүдийн загварын тайзан дээр харж болно.

 

 

 

Образ для новогодней вечеринки

 

 

Бараан өнгө
Илүү анхаарал татам, илэрхий нүүр будалттай харагдмаар байна уу? 2015 оны намар/өвлийн улиралд улаан дарс болон чавганы өнгөтэй уруулын будаг нүүр будалтад хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байна. «Мат» эсвэл гэрэлтсэн уруул – сонголт чинийх!



Энэ төрхийг Trussardi, Emanuel Ungaro, Bottega Veneta брэндүүдийн загварын тайзан дээр харж болно.

 

 

Образ для новогодней вечеринки

 

График дүрс 

Геометрийн дүрс энэ улиралд ч мөн загварын оргилд байна. Бараан өнгийн хүрээлэгч ба бараан өнгийн зовхины будаг сонгоорой - өнгө нь хир гүн, хүрээ нь хир тод байна тэр тусмаа сайн!


Энэ төрхийг Chanel, Dior, Fendi, Rochas, Paco Rabanne, Rick Owens, Rag & Bone брэндүүдийн загварын тайзан дээр харж болно.

 

 

Образ для новогодней вечеринки

 

 

Чиний нүдэн дээр

Уулын болор ба хиймэл сормуус – энэ улирлын нүд будалт зөвхөн өтгөн бөгөөд илэрхий сормуус биш юм. Харцаа цоглог харагдуулахын тулд нүдээ энэ улирлын загварын чиг хандлага болох металл өнгийн шингэн хүрээлэгчээр хүрээлээрэй. Доод зовхины дагуу тавьсан мөнгөлөг цэгүүд үнэт металл мэт харагдах болно.




Энэ төрхийг Mary Katrantzou, Rodarte брэндүүдийн загварын тайзан дээр харж болно.

Зурвас: Зураг: Getty images