Өдөр тутмын спорт хэв маяг – энэ бол өдөр тутмын хувцаслалтдаа шинэ өнгө аяс оруулах энгийн арга юм. Үүнийг хийхийн тулд ердийн төрхдөө спортлог элемент нэмэхэд л хангалттай.
Жишээлбэл, тод өнгө нэмж болно. Идэвхтэй амралтын үед гэрэл цацруулсан тод өнгө чамайг бусдаас ялгаруулаад зогсохгүй тэнгэр бүрхэж бороо орсон ч сэтгэл сэргээнэ.
Харин илүү сэрүүн өдрүүдэд “Ирээдүй рүү буцсан нь” киноны Марти Макфлай-ийн өмсдөгтэй адил хөвсгөр хантааз зохино. Ийм хантааз хөдөлгөөнийг хязгаарлалгүй дулаан байлгадаг. Ер нь бол гадуур өмсдөг хувцас өмд эсвэл биеийн тамирын цамцнаас илүү тод байх хэрэгтэй. Мөн хэрвээ чи дугуй унадаг эсвэл оройгоор гүйдэг бол гэрэл ойлгогч хэрэглэж заншаарай, энэ нь сонирхолтой харагдахаас гадна аюулгүй байдалд зайлшгүй хэрэгтэй.
Спортлог хэв маягийн чухал хирнээ загварлаг онцлог бол тод ба анхаарал татам судал юм. Шар, хөх ягаан, ягаан эсвэл өөр тод өнгөнүүд өдөр тутам олны дунд ялгарахад тусална. Тод оруулга бол энэ хэв маягийн онцлог юм. Энгийн цагаан богино ханцуйтай цамц хүртэл тод өмд эсвэл хүрэмтэй, цагаан эсвэл тод өнгийн спорт гутал болон жинсэн өмдтэй супер загварлаг харагдах болно.
Өдөр тутмын спортлог хэв маягийн гол дүрэм бол хоорондоо зохицолтой байх: спортлог элементийг юутай ч хослуулж болох ч, жинсэн өмд эсвэл богино өмдтэй хамгийн сайн зохицдог. Шагай хэсэгтээ резинтэй биеийн тамирын өмдөнд анхаарлаа хандуулаарай, ийм загварын өмд маш дэгжин харагддаг.
Харин гутлын хувьд энэ улиралд цагаан өнгийн гутал зайлшгүй байх хэрэгтэй аксессуарын нэг юм. Тийм ээ, ул нь хүртэл цагаан байх хэрэгтэй. Хэрвээ цагаан гутал чамд хэт тод санагдаад байвал (гэхдээ спортлог хэв маягт тод өнгө гэж байдаггүйг бүү мартаарай!), өөр өнгийн гутал сонгож болно – хамгийн гол нь өнгө нь чиний төрхийн бусад өнгөнүүдтэй зохицох ёстой. Хөл бөмбөгчид эсвэл хөнгөн атлетикийн тамирчдыг хараарай!
Загварын хувьд өдөр тутмын спортлог хувцас энгийн хирнээ олон үүрэгт байх хэрэгтэй. Нугалаа, гялалзуур, хатгамал зэрэг илүүдэл зүйлсээс зайлсхийгээрэй. Бусдаас онцгой харагдах хэрэгтэй ч үүнийг тод өнгө эсвэл өнгөний тод зохицлын тусламжтай хийх хэрэгтэй.
Өдөр тутмын төрх үүсгэхэд урт ба хэмжээ бас чухал юм. Хувцасны мөр яг таарч таталдаж болохгүй, өмд эсвэл жинс газар чирэгдэх ёсгүй. Би өмнө хэлж байсанчлан өмдний төгс урт бол шагай хүртэлх урт юм. Дэрвэгэр ханцуй, хүзүүтэй цамцнаас зайлсхийж аль болох биед сууж галбиртай харагдуулах загвар сонгоорой.