Зуныг ойртуулах 7 бьюти арга

Жижиг зүйлсийн тусламжтай хэрхэн зуны уур амьсгалыг бүрдүүлэхийг танд хэлж өгье.

Тэнгэрт дүүлье
Энэ улирал цэнхэр өнгө жинхэнэ хит болж байна. Хумсны будгаа сонгохдоо цэнхэр өнгө сонгоорой. Бид танд The ONE 1-д-10 хумсны будгийн «Тэнгэр» өнгийг санал болгож байна.

Тос, тос бас дахин тос
Нүүр, бие, үс, хумсны орчмын арьсанд бүгдэд нь тос хэрэгтэй. Хэрэв та илүү зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүн сонирхож байгаа бол байгалийн тосны найрлагатай тос ба гелүүдийг туршаарай. Бид танд шинэ Love Nature «Гүнжидийн тос ба замбага цэцэг» цуглуулгыг санал болгож байна. Шүршүүрийн шингэн саван ба биеийн лосьоны найрлаган дахь гүнжидийн тос нь чийгшүүлэгч ба зөөлрүүлэгч орцуудаар дүүрэн! Аминдэмүүд, эрдэс бодисууд ба тоснууд нь алжаасан арьсыг сэргээнэ!

Хөнгөн алхаатай
Даашинз, өсгийтэй гутал, дулаан цаг агаарыг бид удаан хүлээлээ. Биеийн арьс арчилгаандаа түргэн үйлчилдэг, өвлийн ширүүн цаг агаарын дараа арьсыг нөхөн сэргээдэг бүтээгдэхүүнүүдийг сонгоорой. Хөлөө ил гаргах дуртай бол «Боди Актив» целлюлитийн эсрэг биеийн гелийгзаавал хэрэглээрэй.

 

Хаврын сарнай
Эрүүл гялбаатай царай бол сайхан амарсан арьсны гол шинж тэмдэг юм. Амрах цаг байхгүй ч амарсан мэт харагдуулах арга бидэнд бий. Хязгаарлагдмал тоо хэмжээгээр худалдаанд гарсан Giordani Gold бөмбөлгөн хацар өнгөлөгчийг хэрэглээрэй. Зөөлөн ягаан өнгө ба бага зэрэг гялбаа байхад таны арьс гайхалтай амарсан харагдана.

Нарны үнсэлт
Арьсаа гэмтээж, хөгшрөлт үүсгэлгүй биеэ наранд шарах тун амархан! Sun Zone наранд борлосон мэт нөлөө үзүүлэгч шүршигчийг  хэрэглэхэд хялбар, бөөгнөрөлгүй жигд борлуулдаг.

Салонд мэт
Нүүрний арьс арчилгаандаа салхи оруулж SkinPro Sonic 1-д-3 төхөөрөмжийг ашиглаарай. Гурван алхмын тусламжтай гэрийн нөхцөлд салоны арчилгааг хийгээрэй. Гүн цэвэрлэгээ, гуужуулалт ба иллэг. Үр дүнд нь гэрэлтсэн, төгс арьс.

Зурвас: Зураг: Oriflame