Гоо сайхны шинжлэх ухаан: Хаврын чиг хандлага

Хувцасны шүүгээ, гоо сайхны цүнхээ нээгээрэй: чиг хандлагын талаар судалж, шинэ загварлаг санаануудыг туршиж үзэх цаг ирлээ!

ЦЭЦГИЙН ХЭЛ
Өвлийн улиралд цэцгэн хээтэй хувцас өмсөх нь тун зоримог сонголт юм. Харин гоё хослуулахын тулд цэцгэн хээтэй даашинзыг энгийн гутал ба минимал загварын аксессуаруудтай хослуулах хэрэгтэй. Ингэснээр хэтрүүлэггүй хэрнээ жинхэн загварлаг харагдах бөгөөд өнгөнүүд нь ялгарч харагдана.


БУЦААД 60-Д ОН РУУ
Гурвалжин, тэгш өнцөгт, дугуй зэрэг ретро геометрийн дүрсүүд бидний оюун ухааныг бас хувцасны шүүгээг эзэлжээ! Хөлөөс толгой хүртлээ ингэж хувцаслах нь хэтэрхий өвөрмөц санагдаж байна уу? Тэгвэл цулгай хар өнгөтэй хослуулах нь хамгийн зөв сонголт юм.


ХИЙМЭЛ ҮСЛЭГ ЭДЛЭЛ
Хиймэл үслэг эдлэл хэдийнээ чиг хандлагын төвд оржээ. Тиймээс үслэг эдлэлийн хувьсгалд нэгдээрэй!

ОДДООС ТОД
Хааш явахаас үл хамааран цаг үргэлж гялалзаарай. The ONE Power Shine HD гялалзуулагчтай уруулын будагт анхаарлаа хандуулаарай. Очир эрдэнэ мэт гялалзуулж чийгшүүлнэ, мөн уруулын хэмжээг том харагдуулна.

ТОД ХЭЭНҮҮД
Өвлийн нэгэн хэвийн, уйтгартай хувцаснуудаа сэтгэл сэргээм тод өнгө ба хээтэй дүрсүүдээр солиорой.

ЗАВСРЫН ӨНГӨНӨӨС ТАТГАЛЗААРАЙ!
Улаан, шар, цэнхэр өнгөнөөс дуртайгаа сонгоорой! 2019 онд цэвэр үндсэн өнгөнүүд эргэн ирж байгаа шүү!

ОЛОН ДАВХАРГА
Уртыг богинотой, харыг цагаантай хослуулснаар гоо үзэсгэлэн тань зөвхөн тодрох болно!

БАГА ТУСМАА САЙН
Гонзгой хэлбэр, дундаж урт, энгийн цэвэр байдал, цагаан эсвэл будаагүй мэт өнгө. Хумс арчилгаанд ч одоо минимал хэв маяг давамгайлж байна.

ЭРҮҮЛ СУУРЬ
Энэ улиралд хамгийн бүтээлч, тод нүүр будалт хүртэл эрүүл арьсанд суурилна. The ONE A-Z Hydra олон үүрэгт шингэн энгэсэг-тос SPF 30  бүтээгдэхүүнийг туршаад үзээрэй. Маш хөнгөн бүтэцтэй бөгөөд таны арьсыг өдрийн туршид чийгшүүлж хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаална.  

 

 

Зурвас: Зураг: Oriflame