Төсөв бүрт тохирох бэлэг

Шинэ жилийн баяраар хайртай дотны хүмүүсээ баярлуулахгүй байж хэрхэвч болохгүй. Үүний зэрэгцээ бэлгэнд хамаг мөнгөө өгнө гэдэг бас утгагүй зүйл. Бид чамд энэ асуудлыг хэрхэн шийдэхийг дараах хэсэгт тайлбарлалаа.

ХАМГИЙН ХЭМНЭЛТТЭЙ СОНГОЛТ
Хэн нэгэнд хайр халамжаа илэрхийлэхийн тулд чамд заавал банкны олон оронтой дүнтэй данстай байх шаардлагагүй. Бид чамд ач тустай, таатай хирнээ үнэтэй биш хэд хэдэн бэлэг сонголоо. Дуртайгаа сонгоорой. 

Уруулын бальзам. Энэхүү бэлэг нь таатай мэдрэмж төрүүлэхээс гадна өвлийн улиралд зайлшгүй хэрэгтэй бүтээгдэхүүн юм. «Ялдам арчилгаа» бальзам зөвхөн хуурайшиж хагарсан уруулыг тайвшруулахаас гадна, гарын хуурайшсан арьс болон хумсны орчмын арьсыг зөөлрүүлнэ. 

Шүршүүрийн шингэн саван. Таатай, мартагдашгүй сэтгэгдэл бэлэглэхийг хүссэн ч өндөр зардал гаргахад бэлэн биш байна уу? Тэгвэл шүршүүрийн арчлагч шингэн саван тайвшрал бэлэглэнэ. Жишээ нь, «Сүү ба зөгийн бал – Алтан цуврал» чийгшүүлэгч шүршүүрийн шингэн саван

Анхилуун хөлс дарагч-шүршигч. Чи тансаг үнэртэнд дуртай ч, яг одоо үнэртэй ус авах боломжгүй байгаа бол хөлс дарагч шүршигч тун дажгүй шийдэл болно. North «Эрч хүчний цэнэг» 48 цагийн үйлчилгээтэй хөлс дарагч шүршигч-дезодорант эрчүүдэд ба My Destiny биеийн анхилуун шүршигч-дезодорант – эмэгтэчйүүдэд.

ДУНДАЖ ТӨСӨВТ ТОХИРСОН СОНГОЛТ
Илүү их халамж үзүүлэхэд бэлэн үү? Сайн байна! Дампууруулах аюулгүй хирнээ гайхалтай бэлгүүдийг дараах хэсэгт бид чамд санал болголоо.

Нүүр будалт. Гоо үзэсгэлэнг шүтэн бишрэгч бүсгүйд нүүр будалтын бүтээгдэхүүн үргэлж хамгийн сайхан бэлэг болдог. Баярлуулах гэж буй хүнээ чи хэр сайн танина тэр зэргээр сайн, учир нь түүнд тохирох хамгийн зөв бэлгээ сонгох боломжтой. The ONE брэндэд анхаарлаа хандуулаарай – энд та хэрэгтэй бүхнээ олох болно. 

Үс арчилгаа. Сүүлийн жилүүдэд зах зээл дээр маш олон гайхамшигтай бүтээгдэхүүн гарсан билээ. Тос болон маск – энэ бол тэдгээрийн ердөө л хоёр жишээ. Eleo брэндийн бүтээгдэхүүнүүдийг сонирхоод үзээрэй!

Wellness. Дотны хүнээ халамжилж түүнд аз жаргал эрүүл энхийг хүсэх – үүнээс сайхан зүйл байна гэж үү? Тиймээс ямар бэлэг өгөх тухай бодохдоо Wellness бүтээгдэхүүнүүдийг заавал санаарай! Ялангуяа чамд эрчүүдийн Вэлнэс Пэк ба эмэгтэйчүүдийн Вэлнэс Пэк заавал таалагдана гэдэгт бид итгэлтэй байна.

«ТАНСАГ» ЗЭРЭГЛЭЛИЙН БЭЛГҮҮД
Эдгээр бэлгүүд ямар ч хүнд таалагдана гэдэгт итгэлтэй байгаарай!

Нүүр цэвэрлэгч төхөөрөмж. Гоо үзэсгэлэн ба орчин үеийн технологи нэг ухаалаг хэрэгсэлд – энд бол орчин үеийн бүсгүйн мөрөөдөл. Орифлэйм энэ мөрөөдлийг Skin Pro нүүр цэвэрлэгч төхөөрөмждөө биелүүллээ. Хоёр төрлийн хурдтай цэвэрлэгч нь ер бусын үр дүнгээр хангахаас гадна арьсанд иллэг хийдэг. Бид энэ төхөөрөмжид дурласан!

Үнэртэн. Энэ бол хамгийн дотно бэлэг. Чиний өгсөн үнэртэн түүний арьсан дээр өдөржин үнэртэнэ гээд төсөөлөөд үзээрэй. Энэ улирал бидний сонголт: эмэгтэйчүүдэд Giordani Gold Essenza, эрчүүдэд Giordani Gold Man.

Арьс арчилгаа. Хэн нэгэнд хайр халамжаа илэрхийлэхэд арьс арчилгааны иж бүрдэл шиг сайхан бэлэг үгүй. Яагаад гэвэл иж бүрэн арчилгаа бэлэглэнэ гэдэг залуу нас бэлэглэсэнтэй адил юм. Бид чамд эмэгтэйчүүдэд NovAge брэндийн бүтээгдэхүүнүүдийг, харин эрчүүдэд North for Men цувралын бүтээгдэхүүнүүдийг бэлэглэхийг зөвлөж байна. 




Зурвас: