Идэвхтэй зун
Орифлэйм ОХУ-ын Кирилл Куралов идэвхтэй амьдралыг эрхэмлэгч нэгэн юм. Дугуйн спортоор хичээллэгч тэр энэ зун шинэ спортод суралцахаар төлөвлөж байгаа юм. “Би гэрийнхээ хажуугийн цэцэрлэгт хүрээлэнд тай-чи спортоор хичээллэх бодолтой байгаа”. Түүнд ямар бүтээгдэхүүнүүд хэрэг болох вэ?
“Нар ба салхинаас арьсаа хамгаалахын тулд нарны хамгаалалттай тос ба уруулын бальзам зайлшгүй хэрэгтэй. Мэдээж удаан хугацааны турш дугуй унасны дараа нүүрээ цэвэрлэх шингэн саван мөн хэрэгтэй юм. Идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэгчийн хувьд надад өдөр тутмын аминдэм ба эрдэс бодисууд, мөн Омега-3 гэх мэт нэмэлт тэжээл хамгийн чухал” гэж тэр хэлжээ.
Газар дундын тэнгисийн эрэг
Манай Шведийн редактор Сандра Марик энэ зун Сербид амарна. Тэрээр найз нөхөд ба гэр бүлийн хамт Газар дундын тэнгисийн үзэсгэлэнт эрэг дээр мартагдашгүй өдрүүдийг өнгөрүүлэх юм. Түүний амралтад авч явах зүйлсийг харцгаая:
Sun Zone нарнаас хамгаалагч нүүр ба биеийн лосьон SPF 30
“Арьсаа нарнаас хамгаалж, эрт хөгшрөлтөөс сэргийлэхэд нарны хамгаалалттай тос зайлшгүй хэрэгтэй. Тиймээс энэ зун миний заавал хэрэглэх бүтээгдэхүүнүүдийн нэг бол дээд зэргийн нарны хамгаалалттай тос юм.”
Giordani Gold нүүр будалтын чийгшүүлэгч суурь
“Би чийгшүүлэгч тос-энгэсгээр шанаагаа тодруулж арьсаа хөнгөн гялбаатай харагдуулах дуртай. Мөн би гоёмсог хөлтэй харагдахын тулд энгэсгийг биеийн лосьонтойгоо холиод хөлдөө түрхдэг.”
Giordani Gold "Тансаг гялбаа" хумсны будаг
“Хумсны будаг бол шилдэг аксессуар юм. Би тод өнгөнд дуртай ч энэ зун гялбаатай зөөлөн өнгийн хумс будаг хэрэглэнэ.”
Өмнөд Америкийн далайн эрэг
Харин Экваторын редактор Марианэла Кампос амралтын өдрүүдийг өөрийн амьдардаг Чили улсын Сантьяго хотын далайн эрэг дээр өнгөрүүлэх болно. Манай Латин Америкийн редакторын энэ зун заавал хэрэглэх бүтээгдэхүүний тоонд дараах бүтээгдэхүүнүүд оржээ:
Түүний хэлж байгаагаар “Жилийн бүх улиралд нарны хамгаалалт хэрэгтэй ч зуны улиралд онцгой хэрэгтэй” юм. Марианэла нарны хамгаалалтаа SPF агуулсан өдрийн тос, CC тос ба бусад бүтээгдэхүүнээр хүчитгэдэг байна.
“Би усны хамгаалалттай сормуусны будаг ба удаан тогтоцтой шингэн нүд хүрээлэгч хэрэглэдэг” гэж тэр хэлжээ. Харин түүний цүнхэндээ байнга авч явдаг бүтээгдэхүүн бол - Зөөлрүүлэгч тусгай бүтээгдэхүүн юм.