Холливудын гоо үзэсгэлэн
Холливудын сонгодог хэв маягийг Блэйк Лайвлигээс илүү үзэсгэлэнтэйгээр илэрхийлэх жүжигчин ховор байдаг. Энэ төрхийн нүүр будалтын онцлог бол супер өтгөн, дэрвэгэр сормуус, час улаан уруул ба хөвсгөр үс засалт юм.
Блэйк Лайвли шиг харагдмаар байна уу? Манай хөтчөөс алхам алхам зааврыг харна уу.
Калифорнийн гоо үзэсгэлэн
Тансаг долгиотой үс ба наранд борлосон шаргал арьс – Калифорниос гаралтай жүжигчний генд нь бий. Та Баруун Эргээс гаралтай биш байж болно, санаа зовох хэрэггүй. Танд гэрэлтүүлэгч суурь энгэсэг, тоорын өнгөтэй уруулын будаг ба тосон зовхины будаг байхад хангалттай.
”Хамгийн дэгжин харагдах шилдэг арга бол өөрөөрөө байх”
– Блэйк Лайвли, The Huffington Post сонин
Сүлжсэн үстэй Блэйк
Блэйкийн сүлжсэн үс засалтууд үнэхээр анхаарал татам харагддаг. Тэр үдшийн төрхөд үсээ загасан сүлжээсээр сул сүлжин үсний аксессуар зүүдэг. Харин дэгжин ээмгэндээ анхаарлыг хандуулахыг хүсэж байвал үсээ толийлгон сүлждэг.