Гоо сайхны мэргэжилтнүүд хамгийн дуртай бүтээгдэхүүнийхээ тухай ярьж байна

Тэд үнэлхийн аргагүй туршлагатай хүмүүс. Яагаад гэвэл тэдний үндсэн ажил бол өдөр бүр арчилгааны шинэ бүтээгдэхүүн туршиж үзэх юм. Энэ л хүмүүсээс бид хамгийн дуртай бүтээгдэхүүнийхээ тухай бидэнд ярихыг хүссэн юм.

Клэр Тэнси, арьс арчилгааны бүтээгдэхүүний мэргэжилтэн
Бүтээгдэхүүн: NovAge Ultimate Lift бэлдмэл ба NovAge Ultimate Lift шөнийн тос
«Миний хамгийн дуртай бүтээгдэхүүн бол NovAge Ultimate Lift иж бүрэн арьс арчилгааны цуврал юм. Тус иж бүрдлээс аль нэгийг нь онцлох боломжгүй ч би NovAge Ultimate Lift эрчимжүүлэгч бэлдмэл болон шөнийн тосонд үнэхээр дуртай. Тэдний тансаг бүтэц нь миний арьсaнд төгс тохирдог. Мөн эдгээр хоёр бүтээгдэхүүний орц нь арьсны уян хатан чанарыг сэргээж унтах зуур чангаруулдаг нь надад таалагддаг».

Санна Франклин, гоо сайхны редактор
Бүтээгдэхүүн: «Ялдам арчилгаа» тусгай зөөлрүүлэгч тос
«Би хэт хуурай арьстай (ялангуяа өвөл) тул хуурайшиж хагарсан уруулаа эмчлэх, хуурайшсан арьсаа чийгшүүлэх (заримдаа би хамрын дотроо хүртэл чийгшүүлэх тохиолдол байдаг) зорилгоор энэ тосыг хэрэглэдэг. Мөн хумсаа эрүүл байлгахын тулд хумсны орчмын арьсаа зөөлрүүлдэг. Тэр ердөө л нэг шөнийн дотор хөлийн хуурайшиж хагарсан арьсыг хүртэл анагаах шидэт үр нөлөөтэй. Онгоцоор нисэх үед миний арьс хэт хуурайшдаг тул би аялалд явахдаа заавал авч явдаг. Дээд зовхио гялалзуулахын тулд хүртэл би  тосыг хэрэглэдэг. Надад энэ бүтээгдэхүүн хаана ч явсан зайлшгүй хэрэгтэй».

Мэлина Галеади, арьс арчилгааны мэргэжилтэн
Бүтээгдэхүүн: зовхины тос
«Нүд сэтгэлийн толь гэдэг бол нүдний орчмын арьс амьдралын хэв маягийн тусгал юм. Энэ орчмын арьсанд хамгийн түрүүнд хөгшрөлтийн шинж тэмдэг үүсдэг, мөн амьдралын хэмнэл алдагсданы шинж тэмдэг энэ хэсэгт илэрдэг.  Нүдний орчмын арьс биеийн бусад хэсгийн арьстай харьцуулбал нимгэн, мэдрэмтгий байдаг. Орифлэймийн зовхины тоснууд нь хөнгөн бүтэцтэй, үнэргүй байдаг тул цочрол үүсгэх магадлал маш багатай. Би тосыг өглөө ба орой түрхдэг, мөн нартай өдрүүдэд нарны шил заавал зүүдэг ба хангалттай унтахыг хичээдэг».

Кирилл Куталов, гоо сайхны редактор
Бүтээгдэхүүн: цэвэрлэгээний бүтээгдэхүүн
«Зуны улиралд хүссэнээрээ зугаалах, аялах, хамгийн дуртай спорт болох уулын дугуйгаа унах боломжтой байдаг тул би энэ улиралд үнэхээр хайртай. Би амралтын өдрүүдээд дугуй унадаг, мөн өдөр бүр дасгал хөдөлгөөн хийдэг. Би том хотод амьдардаг тул үргэлж замын хөдөлгөөн, түгжрэлд дунд байдаг. Тиймээс би нүүр угаагч бүтээгдэхүүнгүй амьдралаа төсөөлж ч чадахгүй байна. Хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, мөн өндөр үр дүнтэй энэ бүтээгдэхүүн миний өмнө арьс арчилгааны ертөнцийг үүд хаалгыг нээсэн».

Никола Робертсон, арьс арчилгааны мэргэжилтэн
Бүтээгдэхүүн: Ecollagen зовхины тос
«Би Ecollagen цувралд маш дуртай ба иж бүрэн арчилгааны бүх бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэг. Тус цувралаас би бөмбөлгөн түрхэгчтэй зовхины тосонд хамгийн дуртай. Тусгай түрхэгч нь тосыг түрхэхэд тун хялбар болгохоос гадна доод зовхины хаванг бууруулдаг».





Зурвас: Зураг: Getty Images, Kristine Wreyford