Намрын нүд будалтын 4 гол чиг хандлага

Энэ улиралд нүдэнд онцгой анхаарлыг хандуулах болно. Сүүлийн улирлуудад уруул нүд хоёрт анхаарлыг төвлөрүүлж байсан бол энэ удаа нүд анхаарлын төвд байх болно. Загварын тайзнаас бидэнд дараах чиг хандлагыг тодорхойллоо.

График

Энэ намар загвар зохион бүтээгчид урлагийн бүтээлээс урмыг авчээ. Rochas, Proenza Schouler ба Fendi загварын үзүүлбэрээс урмыг авч дээд ба доод зовхиндоо геометрийн дүрсүүдийг зоригтойгоор зураарай. Энэхүү чиг хандлагыг хэрэгжүүлэхэд жигд ба оновчтой хүрээ үүсгэгч конус хэлбэрийн түрхэгчтэй хар өнгийн шингэн нүд хүрээлэгч хэрэгтэй. 


Зөөлөн ба утаат

Бараан өнгийн романтик нүд будалтыг хийхэд өндөр ур чадвар хэрэгтэй байдаг. Etro брэндийн загварын үзүүлбэр дээр загвар өмсөгчдийн зовхины дотор хүрээг хар харандаагаар хүрээлсэн байсан – энэ нь саарал өнгийг гайхалтай тодруулж харагдуулж байсан.  Pascal Millet хар-мөнгөлөг өнгөөр «смоки айс» буюу утаат нүд будалтыг хийжээ – энэ будалт нь харахад бага зэрэг урссан юм шиг өвөрмөц харагдаж байсан. Чи «смоки айс» нүд будалтын аргачлалыг манай алхам алхмаар зааварчилгаанаас харж суралцаж болно.


Гэрэлтсэн зовхи

Металл – алт, хүрэл эсвэл мөнгө, аль нь ч байсан – энэ улиралд зайлшгүй хэрэгтэй өнгөнүүд юм. Харандаан зовхины будаг хэрэглээрэй (жишээ нь, The ONE Colour Unlimited харандаан зовхины будаг). Ингэхдээ Delpozo, Nicholas K. нарын загвар өмсөгчдийн нүд будалтаас санаа аваарай. Энэ нүд будалтад сормуусыг будаж, хүрээлэх хэрэггүй – ингэснээр нүд будалт илүү тодорч харагдана.


Нум

Энэ намар нум илүү өргөн ба төгсгөл хэсэг нь илүү урт, анхаарал татам байх ёстой. Chanel ба Paco Rabanne брэндүүдийн загварын үзүүлбэрийн нүүр будалтад арчилгаатай хөмсөг, нүдний төгс хүрээ ба жигд өнгийн царай зонхилж, онцгой харагдаж байсан.  Нум зурахын тулд манай алхам алхмаар зааварчилгааг мөрдөөрэй.

Зурвас: Зураг: Getty images