Суурь шингэн энгэсэг сонгох товч зөвлөмж

Суурь шингэн энгэсгийн сонголт хийхдээ бүтэц, өнгө, найрлага ба бүрхүүлийн төрөлд анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ чиний бодсон шиг хэцүү зүйл биш! Нүүрний будгийн суурь сонгох тухай бидний бяцхан зөвлөмжийг уншаарай.

АРЬСНЫХАА ТӨРӨЛД ТОХИРСОН СУУРЬ ШИНГЭН ЭНГЭСЭГ СОНГОЁ

Жигд ба маш сайн өө дарсан суурь үүсэх нь чиний арьсны төрлөөс хамаарах тул худалдан авалт хийхээсээ өмнө эхлээд арьсныхаа тухай мэдээлэлтэй болцгооё.

Тослог арьс
Чиний арьс тослог бол чамд арьсыг «мат» буюу тослог гялтгаргүй болгогч, дундаас дээд зэргийн өө дарагчтай бүрхүүл үүсгэгч суурь шингэн энгэсэг хэрэгтэй.  Зөв чийгшүүлэлт нүүрэн дээрх тослог гялтгарыг дарж илүүдэл тос ялагаралтыг зогсооно.

Хуурай арьс

Хуурай арьсыг шингэн бүтэцтэй, чийгшүүлэгч, хөнгөн бүрхүүл үүсгэгч суурь шингэн энгэсэг тайвшруулна. Суурь шингэн энгэсгийг түрхэхээс өмнө зөөлөн гуужуулагч хэрэглээрэй.

Хэвийн арьс
Хэрвээ чи хэвийн арьстай азтай бүсгүйчүүдийн нэг бол ямар ч бүрхүүл үүсгэгч суурь шингэн энгэсэг сонгож болно. Тунгалаг суурь шингэн энгэсэг, ВВ эсвэл СС тосыг туршаад үзээрэй. Харин арьсыг сэргэг харагдуулахын тулд арьсыг гэрэлтсэн харагдуулагч бэлдмэл түрхээрэй.


Гундаж буй арьс

Хүнд бүтэцтэй суурь шингэн энгэсэг эсвэл хуурай энгэсэг үрчлээг бөглөж царайнд овор нэмдэг. Түүний оронд хөнгөн бүтэцтэй, антиоксидантаар баялаг, арьсыг арчлагч суурь шингэн энгэсэг сонгоорой. Мөн хөнгөн өнгөтэй чийгшүүлэгч нүүрний тос ч тохиромжтой.



Зөв түрхэж сурьяа: өдөр бүр хэрэгтэй 3 зөвлөмж

1. Суурь шингэн энгэсгийг үргэлж маш сайн чийгшүүлсэн арьсанд түрхээрэй. Мөн чиний суурь шингэн энгэсэг нарны хэт ягаан туяаны хамгаалалтгүй бол доор нь заавал нарнаас хамгаалагч тос түрхээрэй.

2. Суурь шингэн энгэсгийг гурван аргын аль нэгийг хэрэглэж түрхэж болно. Хуруугаараа түрхэх бол үрж биш бүтээгдэхүүнийг дарж шингээж түрхэнэ. Зөөлөвчөөр түрхэж байгаа бол хөнгөн алгадах хөдөлгөөнөөр түрхэнэ.  Багсаар түрхэж байгаа бол тойрог хөдөлгөөнөөр түрхэнэ.

3. Хамар орчмын арьс ихэнхдээ улаан байдаг тул суурь шингэн энгэсгийг энэ хэсгээс эхэлж түрхээрэй. Харин нүд орчмын арьс маш нимгэн бөгөөд зөөлөн байдаг тул энэ хэсэгт тусгай хөнгөн бүтэцтэй энгэсэг хэрэглээрэй. Хамгийн гол суурь шингэн энгэсгийг үргэлж ба үргэлж шанааны дагуу чих рүү чиглүүлэн тараах хэрэгтэйг бүү мартаарай.

Зурвас: Зураг: Oriflame